Булаг


БУЛАГ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Булаг баг 1976 онд Эрдэнэт хотын Баян-Өндөр хорооны ОСГ-ны 7-р хороо нэртэй байгуулагдсанаар үндсэн сууриа тавьсан. 1976-1994 онуудад Баттөмөр, Өсөхөө, Лхавгаа нар ажиллаж байсан.

1994 оны 10 сард Монгол улсын ЗЗНДНТУТХ-ийн дагуу УИХ-ын 35-р тогтоол гарч Эрдэнэт хотын Баян-Өндөр хороог татан буулгаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг нэртэйгээр шинэчлэн байгуулагдсан.

Анхны Засаг даргаар 1994-2000 онд М. Амаржаргал, 2000 оноос хойш Ч.Давгадорж, С. Цэцэгсайхан, А.Мөнхбаяр, Б.Оюунбаяр багийн зохион байгуулагчаар Я. Тунгалаг, С. Цэцэгсайхан, М.Амгалан , Н.Оюунчимэг, М.Алтанмягмар, Л.Бадамхорлоо, П.Дэлгэрмаа, Б.Оюунбаяр, Б.Ариунаа, Б.Баяртцэцэг, сахиул үйлчлэгч Б. Байгальмаа  нар ажиллаж байсан.

Одоо тус багийн ажлын албанд Засаг дарга Б.Пүрэвжаргал, зохион байгуулагч Ч.Жунайдорж, нийгмийн ажилтан Д.Долгорсүрэн, хэсгийн ахлагч Б.Эрдэнэжаргал, Ц.Мөнхцэцэг, С.Жажидмаа, С.Хишигжаргал нар төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, чирэгдэлгүй хүр ГҮЙТГЭГЧ

гэж байна.

Булаг багийн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаяр, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч  Х.Төгсбаяр нар сонгогдон ажиллаж байна.  Багийн ИНХ-ын дарга Б.Оюунбаяр, тэргүүлэгч Д.Байгалмаа, М.Оюунчулуун, Н.Ганбат, Б.Баянцогт нар иргэдийг төлөөлөн ажиллаж байна. Багийн хүн амын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Д. Цэрэнханд эмч “Элбэрэлт үйлс” ӨЭМТ, Д.Отгон-Эрдэнэ ахлагчтай “Нийцэл” ӨЭМТ хүргэж байна. Мөн  Баян-Өндөр сумын баг-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цех, хэсгийн хамтын ажиллагааны хүрээнд Авто тээврийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй хамтран ажиллаж байна.

Тус  баг нь 12 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй 950 өрх 3480 хүн амтай , 46 гудамжтай, 1880 тоо толгой малтай. 18 хүртлэх насны 1037 хүүхэд, 55 дээш насны 395 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд байдаг. Багийн нутаг дэвсгэрт 17 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд “ББ-ОД” ХХК,  “Капитал” банк  нь тус тусын салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Манай баг ажлынхаа үр дүнгээр 1994, 1995, 2002 онд Баян-Өндөр суманд 1 дүгээр байр, 1996, 2003 онд 2 дугаар байр, 1997,1999,2001 онд 3 дугаар байр, 2010 онд ногоон байгууламжийн ажлаар аймагт 2 дугаар байр, 2012 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “ Тайван амьдарал, тав тухтай орчин” болзолт уралдаанд тэргүүн байраар шалгарч байсан.

Багийн Засаг даргын ажлын алба нь төрийн  үйлчилгээг иргэдэд хүргэх, аймаг, сум, багийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх  үндсэн чиглэл,аймаг , сумын ИТХ-ын үндсэн чиглэл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

Цаашид өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орчны эрүүл ахуйг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах, гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хуримтлалын бүлэг байгуулах тэднийг чадавхжуулах, хамтын хөдөлмөрөөр хоршин бүлэг хоршоо байгуулан ажиллах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.