Бүрэнбүст


БАЯН-ӨНДӨР СУМЫН БҮРЭНБҮСТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 1994 оны 8 сард байгуулагдсан. Багийн анхны ИНХ-ын даргаар Д.Гомбо засаг даргаар Д.Цэцгээ 1995-2007 онд багийн Засаг даргаар Ш.Цэвэлмаа, 2007  оноос  Засаг даргаар Ц.Энхтөр , ИНХ-ын даргаар З.Хатанбаатар ,зохион байгуулагчаар Д.Жамъянмядаг, нийгмийн ажилтанаар   Н.Өлзийжаргал, Хэсгийн ахлагчаар Ц.Цэнгэл ,З.Мөнхзаяа, Б.Содтуяа , Б.Амарсайхан нар ажиллаж, иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж  байна.

Бүрэнбүст баг 15,7 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй 917 өрхийн 4185 хүн амтай . “Анхны оч “ Өрхийн ЭМТ , Цагдаагийн хэсэг 15 байртай. 10+11 СӨХ , Улсын тэргүүний Орхон цогцолбор сургууль, Улсын тэргүүний 15-р цэцэрлэг , Спорт хороо ,  Номин супермаркет , Модерин намадс сүлжээ ресторан , Окун ХХК , Хас импекс  ХХК, Нягуу ЗБН , Ойгон бүрд ЗБН , С-Өртөө ЗБН , Орхон аймаг дахь ДЗОУБ ын салбар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага , ААН-үүд үйл ажиллагаагаа явуулж  байдаг.

Тус багт  УИХ-ын гишүүн Д.Дамба-очир ,Гавъяат эмч Д.Лхагва ,Гавъяат жүжигчин Т.Дарьзав, Гавъяат уурхайчин Батсайхан , Улсын алдарт уяач Д.Дэлгэрбаяр Хөдөлмөрийн гавъяаны одонт Б.Цэцэгмаа ,Л.Дулмаа  , ,Алтан гадаст одонт Л.Сүхбаатар , Е.Гафу , Р.Төмөрбаатар ,  Б.Паваа , Доктор Д.Эрдэнэцэцэг , таеквондогийн ОУ-ын хэмжээний мастер Б.Насанбаяр бодиволдингийн ОУХМастер Б.Насанбат , спортын мастер С.Намсрай , Ч.Цагаанлянхуа , Г.Батсүх , С.Намхайноров, аймгийн арслан М.Пүрэвсүрэн, В.Ванчигдорж, Боловсролын тэргүүний ажилтан Д.Дэлгэрмаа , Г.Нямбаахүү Г.Батсүх , Ц.Хоролсүрэн, соёлын тэргүүний ажилтан Л.Галсайхан Орхон цогцолбор сургуулийн шилдэг сурагч Н.Саруулбат зэрэг олон алдартнуудаараа багийн ард иргэд бахархан дууриаж ажиллаж сурч  амьдарч байна.

Бүрэнбүст багийхан

 Бүтээхийн төлөө уриатай

Бүрэнбүст багийнхан

Бүгдээрээ нэгэн зорилготой