Даваат баг


ДАВААТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Баян-Өндөр сумын Даваат баг нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны  өдрийн   Баян-Өндөр   сумын   ИТХ-ын  11-р  хуралдааны  03  тоот тогтоолоор байгуулагдсан.  Даваат баг нь газар  зүйн байршлын хувьд багийн урд хэсгээрээ өргөн , хойд захаараа нарийвтар байршилтай, Баруун талаараа Булган аймгийн  Бугат сумтай , аймаг дотроо зүүн, зүүн хойд талаараа Наран, урд талаараа Шанд багуудтай хиллэн байршсан.

Тус    багийн   анхны   Засаг   даргаар   Л.Цэцэгмаа, Зохион  байгуулагч, Нийгмийн ажилтан  Ж. Мөнхтуяа, хэсгийн  ахлагч   Ц.Эрдэнэсувд,   Э.Цэнддорж,  Х.Маяахүү,  С.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр Төрийн анхан шатны нэгж болон ажиллаж байна.

Тус баг 215,5 га нутаг дэвсгэрт 1265  өрх,  4520  хүн  ам амьдран сууж байна. 15 аж ахуйн нэгж, 2  хүнсний  дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Мөн  цагдаагийн  хэсгийн  байцаагчаар  а/д Ч.Буян-Өлзий олон нийтийн цагдаа Б.Оюун-Эрдэнэ  нар иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.