Засаг дарга


Орхон аймгийн Баян-Өндөр сумын нийт иргэд, Эрдэнэт хотод айлчилж байгаа, ажиллаж, амьдарч байгаа Монгол түмний найрамдал, найрсаг харилцааны илэрхийлэл болсон хүндэт зочид, гийчид, гадаадын иргэдээ Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэндчилгээг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Монгол түмний онцгой баяр цэнгэл наадам болж байна. Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шаштираа хүндэтгэж, нийгмийн ололт амжилтаараа бахархан баярладаг. Азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийнхний хамтын их баяр цэнгэл бол их цагаан сүлд, аз хийморийн даллагатай дэлхийд ганц Монгол наадам билээ.

Баяр цэнгэл наадмаасаа бид бүтээж туурвихын эрч хүч авч, эх орныхоо хөгжлийн түүчээг бадрааж, улсаа өр зээлнээс салгаж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн бүрийн хүчин зүтгэл, чармайлт хэрэгтэй байна.

Энэ цаг мөчид тэнгэр газраа баясган түм бумаараа баярлан наадмаа эхлүүлж байгаа элэг нэгт нийт Монгол ахан дүүсдээ нийт иргэддээ хотол олноороо тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Айл бүхний гал голомт бадран гийж, хүн бүрийн мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд маань сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэх болтугай.

БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ГАНЦОГТ