Төсөл хөтөлбөр


СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

Зээлийн зориулалт: Энэ сан нь сумын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, ААН, нөхөрлөл хоршоог , ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор санхүүжүүлнэ

 Зээлийн хэмжээ: Иргэнд – 10 сая, Нөхөрлөл хоршоо, ААН-15 сая

Зээлийн хугацаа : 36 хүртэл сар

Зээлийн хүү: Жилийн 3 %

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНД ТАВИГДАХ  ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ.

  1. Тус суманд бүртгэлтэй, байнга оршин сууж, тогтмол үйл ажиллагаагаа эрхэлдэг байх
  2. Үйл ажиллагаагаа өргөтгөх, нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэгдсэн байх.
  3. Арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, бизнесийн зээлгүй байх
  4. Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх /түүнийг нь нотлох баримт бичгээр баталгаажуулах/.
  5. Шаардлагатай үед зээлийг төлөх шалгуур хангасан батлан даагчтай байх

6.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, зээлийн хэмжээнд тохирсон барьцаатай байх. Барьцаа хөрөнгийн баримт бичгийн эх хувийг Сум хөгжүүлэх санд байршуулах

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ

ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Өөрийн болон хамтран эзэмшигч, батлан даагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  2. Барьцаа хөрөнгийн бичиг баримт Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар, Хөдлөх хөрөнгө бол гэрчилгээ, даатгал /авто машин/
  3. Өөрийн болон хамтран зээлдэгчийн нийгмийн даатгалын дэвтэр / цалингийн тодорхойлолт
  4. Татварын хэлтсээс өрхийн үйлдвэрлэгч гэсэн гэрчилгээ,  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ,  татварын цэнхэр дэвтэр
  1. Ам бүлийн тодорхойлолт
  2. Үйл ажиллагаа явуулж буйг тодорхойлсон багийн засаг даргын тодорхойлолт
  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх /түүнийг нь нотлох баримт бичгээр баталгаажуулах/

Утас 70358545

 

2018 оны тэргүүлэх чиглэл:  Дараах 8 чиглэлээр Тэргүүлэх чиглэлийг батлуулсан. 

  1. Хүнсний чиглэлээр: Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл,  сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, жимс, жимсгэний  үйлдвэрлэл,
  2. Хөдөө аж ахуйн чиглэлээр: Эрчимжсэн МАА, тэжээлийн үйлдвэр, жимс, жимсгэний тариалалт, өвөл, зуны хүлэмж
  3. Хөнгөн үйлдвэрлэл: Оёдлын үйлдвэрлэл, сүлжмэлийн үйлдвэрлэл, ноос ноолуурын үйлдвэрлэл, гутал үйлдвэрлэл
  4. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Малын гаралтай түүхий эд, арьс шир, хүнсний зориулалттай сав баглаа, боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  5. Барилгын материалын чиглэлээр: Шахмал түлш, дулаалгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, бохирын системийн тоног төхөөрөмж, ган хийц, төмөр бетон үйлдвэрлэл, модон эдлэл үйлдвэрлэл, вакуум цонх, хаалганы үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  6. Гэр хорооллын алслагдсан багуудад ахуйн үйлчилгээний чиглэлээр: Халуун ус, үсчин, хими цэвэрлэгээ, нийтийн биеийн тамир, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цаг, гар утасны засварын үйлчилгээ, дугуй засвар түлхүүр хувилах үйлчилгээ,
  7. Үйлчилгээний чиглэлээр: Авто засвар, гутал засвар, хэвлэлийн үйлчилгээ

8.Ардын өв уламжлал, зан заншилыг дэлгэрүүлэх зорилго бүхий гар урлалын үйлдвэрлэлийг дэмжих

Төсөлд тавих шалгуур

Төслийн хүрэх үр дүн, үр ашгийн тооцоолол,   болзошгүй эрсдлүүд, түүнээс гарах арга зам тодорхой байх, тухайн чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх  зэрэг тусгагдсан байх

Төслийн загвар

  1. Зорилт
  2. Зорилгод хүрэх үе шат
  3. Төслийг хэрэгжүүлэгчийн танилцуулга, ажлын дадлага туршлага
  4. Төслийн хэрэгцээ шаардлага, одоогийн байдлын тоон судалгаа, үнэлгээ
  5. Төсөл хэрэгжих үе шатууд
  6. Төслийн давуу ба сул талууд, бусад ижил төрлийн үйлдвэрлэлтэй харьцуулах
  7. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, нэг бүрчлэн зураг тайлбартай үнийн дүнтэй бичих
  8. Төслийн эцсийн үр дүн
  9. Ашгийн тооцоолол
  10. Зураг