Зэст баг


ТАНИЛЦУУЛГА

Зэст баг нь АДХГЗ-ны 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Багийн анхны Засаг даргаар Ц.Өлзийбаатар 1994-1995 онд ,1996-1997онд Засаг даргаар Б.Мягмар ,туслахаар нь Т.Тунгалаг, Д.Намжилмаа нар ажиллаж байсан.1997-2004 онд Засаг даргаар М.Сорогдон, 2004 оноос 2013 оны 3 сар хүртэл Ц.Цолмон ,2013 онд Х.Уянга , 2014 оноос 2017 оны 1 сар хүртэл М.Энхцэцэг, 2017 оны 1сараас Д.Отгонжаргал нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2017 оны 04 сарын 22ны өдрөөс Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

Тус баг нь 6500 м.кв талбайг эзлэн оршдог бөгөөд Найрамдлын өндөрлөг, Барилгачдын талбай гэсэн томоохон байгуулалттай билээ. Баг нь Багийн иргэдийн нийтийн хурлын дарга ,Тэргүүлэгчид , багийн ажлын алба Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч гэсэн орон тооноос бүрдэнэ. Цагдаагийн хэсэг, Өрхийн ЭМТ, СӨХ-той өдөр тутмын үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг.

Зэст багийн иргэд орон сууцанд амьдардаг. Сууц өмчлөгчдийн 3 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Тус багийн нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээ явуулдаг Аж ахуйн нэгж 70, тусгай зөвшөөрөлтэй 19, Төрийн байгууллага 13, үүнээс сургууль 2, цэцэрлэг 2 ,БОЭТөв ,МЕДИПАС эмнэлэг болон бусад ААНБ-ууд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон багуудын нэг билээ.

Тус баг нь 1350 өрх, 4650 хүн амтай , 300 гаруй гадаад иргэнтэй ,436 ахмад настантай.

1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчид Ш.Сүрэнжав , Монгол улсын гавъяат багш Б.Цээсүрэн, Гавъяат агрономич Б.Цэрэн, гэх мэт алдар цолтой, ардын авъяастай олон олон ахмад буурлууд ажиллаж амьдарч байгаа нь багийн иргэдийн бахархал билээ.