Наран


НАРАН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА  

 Наран баг нь 1984-1994 он хүртэл 2-р хороо нэртэй ажиллаж байсан.  1994 оны 4 дүгээр сарын 8 өдөр Эрдэнэт хотын АДХ-ын 14 дүгээр тогтоолоор хороо нь багийн зохион байгуулалтанд орж,  Наран баг үүсгэн байгуулагдсан. Наран баг нь зүүн талаараа Булаг баг, урд талаараа Цагаанчулуут баг, баруун талаараа Даваат, Шанд  багуудтай хил залгаа оршдог.  Баг нь   17,5 га газар нутагтай, 75 гудамж, 1120 өрх, 4106 хүн амтай.  12 өрхийн  1280  толгой малтай. Шувууны аж ахуй эрхэлдэг 3 өрхтэй.

 Тус багийн нутаг дэвсгэрт 40 аж ахуйн нэгж, 1000км-ын усан сан “Наран” цогцолбор сургууль,  6 дугаар цэцэрлэг, Төрийн банк,  гэр хорооллын Хүрэнбулаг үйлчилгээний төв, Хүүхэд залуучуудын “Баян-Өндөр” соёлын төв зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Одоо багийн Засаг дарга Б.Амаржаргал  Зохион байгуулагч Э.Нурмаа , Нийгмийн ажилтан Б. Батцэцэг , хэсгийн ахлагч А.Өнөрзаяа,  Б.Мядагмаа ,С.Мөнхтуул, Т.Ундармаа  нар  төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн үйлчилж байна.

2017 онд 1120 өрх, 4106 хүн ам,  эрэгтэй -2051, эмэгтэй-2056,

 үүнээс:  0-4 насны -475,         5-9  насны -374,          10-14 насны 268

               15-19 насны 312,      20-24 насны -346,        25-29 насны-481,

               30-34 насны -306,     35-39 насны -272,        40-44 насны -257,

               45-49 насны 283,       50-54 насны -278,        55-59 насны-185,

               60-64 насны -92,       65-69 насны -60,           70-74 насны-45,

               75-79 насны -41,       80-84 насны -21,           85-89 насны-6,

               90-94 насны 4 иргэн тус тус тоологдсон байна.