Оюут баг


БАЯН-ӨНДӨР СУМЫН ОЮУТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Оюут баг нь 126,8 га нутаг дэвсгэрийг эзлэн оршдог зүүн талаараа Баянцагаан багтай, баруун талаараа Уурхайчин багтай, хойд талаараа Зэст багтай, өмнө талаараа Булганы Орхон сумтай хиллэдэг.

Оюут баг 1994 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу “Оюут”  нэртэй баг болон шинэчлэн зохион байгуулагдаж, даргаар  Ч.Оюунбилэг, Ц.Баатаржав, Б.Батзориг, О.Мөнх-Од нар сонгогдон ажиллаж байв. Одоо Засаг даргаар А.Бямбасүрэн, Зохион байгуулагчаар Б.Жаргалсайхан, Нийгмийн ажилтнаар С.Нямцэнгэл, Эрх зүйн хөтчөөр О.Хулан, хэсгийн ахлагчаар Б.Тунгалаг, Н.Гэрэлмаа, Х.Түвшинжаргал, Х.Дэжид, А.Ууганзаяа нар ажиллаж байна. Оюут багт цагдаагийн хэсгийн байцаагч Ш.Тэмүүжин,  Л.Алтанчимэг их эмчтэй “Мэнд цэцэн” өрхийн эрүүл мэндийн төв, “ Эрдэнэт 99 СӨХ, Баян СӨХ, Цагааншувуут СӨХ—үүд иргэддээ үйлчилж байна. Багийн хөдөлмөрийн чадвартай иргэдийн 80 хувь нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг. Тус баг нь 1469 гаруй өрхийн 5382 иргэдтэй. Үүнээс  337 гадаад иргэн оршин суудаг.

Оюут багийн нутаг дэвсгэрт нийт  132 ААН, Байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  Үүнд:

Боловсролын байгууллагууд:   Лабратори 8-р сургууль,  МСҮТ, Технологийн их сургууль, Монгол туркийн хамтарсан сургууль,  5 дугаар цэцэрлэг, Дэгдээхэй цэцэрлэг,                        Гоё цэцэрлэг

Асрамжийн газар:  Бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл төв”

Томоохон худалдааны төвүүд: 100 айл барилгын материалын зах, Ачит холдинг, Есөн-Эрдэнэ зах, Цахиурт-Од, Боса бөөний худалдааны төв, Цагаан алт бөөний худалдааны төв, 4 уул худалдааны төв  гэх зэрэг.

Мөн  4 зочид буудал , 15 цайны газар ресторан, 24 хүнсний дэлгүүр, 14 аж үйлдвэрийн газар, Бараа болон  төмөр барилгын материал худалдаа 18,  эмийн сан 3, эмнэлэг 4,  үсчин 3, авто засварын газар 4, Банк 3, нийт  132  аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.