Согоот баг


СОГООТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг нь 1994 оны 06 сарын 08-ны өдөр АИХ-ын тогтоолоор анх байгуулагдсан. Одоо тус багийн ажлын алба нь 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Багийн эрхэм зорилго: Багийг иргэдийнхээ хамгийн сайн, хамгийн дотны хөрш айл болгоно.

Манай багийн амжилтаас дурьдвал:

2013 онд Баян-Өндөр сумын тэргүүний баг, 2014 онд 2-р байр, 2015 онд 4-р байр, Орхон аймагт 2015 онд зохиогдсон бага олимпийн 2-р байр тус тус эзэлж байсан. Манай баг хөдөлмөрийн баатар-2, Гавъяат-6, Спортын 10 мастертай.

Тус баг нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар: Хүн амын тоогоор 1420 өрхийн 5332 хүн тоологдсон. Орон сууцны 19 байртай. Үүнээс 5 давхар 17ш, 4 давхар 1ш, 12 давхар 1ш байдаг. Нийт 83 ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс:  Төрийн 4 байгууллагатай. Үүнд: Согоот баг, БУГС-тай 14-р сургууль, Улсын тэргүүний 4-р цэцэрлэг, Цагдаагийн хэсэг.

Согоот багийн АИТХ-ын төлөөлөгчөөр Д.Эрдэнэбат, Б.Мөнхнасан, БӨ сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Ө.Минжмаа, Д.Шинэбаатар, Багийн ИНХ-ын даргаар Б.Анх-Эрдэнэ, тэргүүлэгчдээр Б.Гөлгөө, Ш.Галиндэв, С.Отгонбаяр, Ч.Батжаргал нар ажиллаж байна.

БАГИЙН УРИА: САНААЧИЛЖ, ШИЙДЭЛ ОЛЖ, ЭЕРЭГ ҮР ДҮНД ХАМТДАА ХҮРЦГЭЭЕ.