Уурхайчин баг


          УУРХАЙЧИН БАГИЙН ТУХАЙ 

Тус баг нь анх 1994 оны 4-р сарын 8-ны єдрийн  Эрдэнэт хотын АДХ-ын 14-р тогтоолоор  байгуулагдсан.  Засаг дарга Г.Гансүх, зохион байгуулагч М.Амгалан, Нийгмийн ажилтан Л.Батцэцэг, хэсгийн ахлагч Л.Дашравжир, Н.Одцэцэг, М.Тунгалаг, А.Эрдэнэтуяа, П.Эрдэнэцэцэг нар төрийн анхан шатны  үйлчилгээг  иргэдэд  шуурхай хүргэн  ажиллаж  байна.  Одоо 1523 єрх, 5674 хїн амтай үүнээс эмэгтэй 2931, эрэгтэй 2746 ,  0-7 насны хїїхэд 714, 8-17 насны хїїхэд 1357, 18-35 насны залуучууд 1570,   55-аас эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй  214  ахмадтай. Үүнээс 70-дээш насны 88 өндөр настантай.  Оршин суугчдын 70% нь УБҮ-ийн ажиллагсад, уурхайн анхдагч илгээлтийн эзэд,  ахмад,  дунд, залуу үеийхэн  байдгаараа  онцлогтой. Эх орны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, гавъяат уурхайчин , гавъяат дасгалжуулагч болон төрийн дээд одон медалиар шагнагдсан алдартнууд 120 гаруй байдаг. Орон сууцны 16 байртай, Цог, Уурхайчин, Их-Өргөө, Шинэ Өргөө,  зэрэг 4 СӨХ-той. Тус  баг  нь хүн  ам, байгууллага ААН төвлөрсөн үйлвэрлэл үйлчилгээний нягтрал ихтэй төвийн  томоохон баг билээ. Тухайлбал: Багийн нутаг дэвсгэрт Эрдэнэт цогцолбор сургуулийн хичээлийн 1, 4-р байр, 7, 8, 9, 17-р цэцэрлэг УБҮ-ийн эмнэлэг сувилалын алба, спорт ордон, ИПО, аймгийн спорт хороо, Хүүхдийн ордон, Стандартчилал хэмжилзүйн төв, Нэгдсэн лаборатори, аймгийн Тээвэр зохицуулалтын алба зэрэг 15  байгууллага, Төрийн Банк, Кредит Монгол ББСБ, ХЗХоршоо 11, Хүрэнбулаг ХХК, Их-Ирээдүйн Наран ХХК, Эрдэнэт болор ХХК, Эрдэнэт Чандмань ХХК, Орхон Чандмань ХХК, ВSВ сервис ХХК, Ургамал Энх ХХК-ны Төгөл худалдааны төв, Сод Эрдэнэт ХХК, Богд гол ХХК, Их Эрин ХХК, Цагаан тавилан ХХК, Бодгоно ХХК, ТОДГ ХХК, Их Хангайн бүсийн худалдааны төв барааны зах, Эрдэнэт Импекс хүнсний зах зэрэг төвлөрсөн томоохон ААН-үүд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдвэрлэл, үйлчилгээний  248  цэг салбарын байранд 2400 гаруй  иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна. Багийн ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох сургалтанд хамруулах, ажлын байраар хангах, орон гэргүй, эмзэг өрхөд нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, гэр олгуулах талаар ХХҮХэлтэс, УБҮ, ДЗОУБ, Эрдэнэт хамтын хөгжил зэрэг төрийн болон ТББ-тай тогтмол хамтран  ажилладаг.

Мөн “Мэндсэцэн” ББН, єрхийн  эмнэлэг, цагдаагийн хэв журам сахиулах 3-р тєв нь багийн хүн амын эрүүл мэндийг хамгаалан, иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж,  нийгмийг дэг журмыг сахиулан ажиллаж байна. ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, харилцан туршлага солилцуулах, ажлын уялдааг багтай  холбож өгөх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 10 ААН-ийг үйл ажиллагааны төрлөөр нь 10 номинацаар шалгаруулан  “Оны шилдэг” байгууллага, ААН, иргэнийг шалгаруулан   хэвлэл  мэдээллээр нийтэд сурталчилах ажил  уламжлал болсон.  Багийн ажлын алба нь төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ая тухтай тохилог орчинд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд анхааран баг хөгжүүлэх сан, ААН, иргэдийн дэмжлэгтэйгээр багийн ажлын  байрыг  компьютерээр бүрэн тохижуулан,  дотоод ажлаа тогтмолжууан, эмх  цэгцтэй  болгож,  төрийн  бодлого  шийдвэрийг сурталчилах, хэрэгжүүлэх,  ажлаараа тэргүүлэн   ажиллаж байна. Тус  баг  нь аймаг, сумын ИТХТ-ийн  мөрийн хөтөлбөр аймаг, сум, багийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг   хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн тэдний санал хүсэлтийг  ажил хэрэг болгох зорилттой ажиллаж байна.