Эрдэнэ баг


ЭРДЭНЭ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 14 дүгээр хуралдааны 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баг хуваах шийдвэр гарснаар “Эрдэнэ” баг байгуулагдаж байсан. 2008-01-20-ны өдөр баг байгуулах тухай багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан болж 116 иргэний саналаар Эрдэнэ багийн Засаг даргаар Шагдаржав овогтой Ариунаа сонгогдон, зохион байгуулагчаар Д.Наранцэцэг, 7 хэсгийн ахлагчтай 714 өрх, 2504 хүнтэй байгуулагдсан.

Эрдэнэ баг 1771га нутаг дэвсгэртэй. 2016 оны жилийн эцсийн байдлаар 1910 өрх, 6775 гаруй хүн амтай, 6367 толгой малтай байна. Одоо Эрдэнэ багийн ИНХ-ын дарга А.Мягмардорж, Засаг дарга Н.Отгонбилэг зохион байгуулагч Х.Батцэцэг, нийгмийн ажилтан Ц.Удвал, 5 хэсгийн ахлагч, халамжийн мэргэжилтэн Ганзаяа нар ард иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна. Багийн ажлын албаны дэргэд Д.Даваажав даргатай ахмадын зөвлөл Нямдорж даргатай Амьжиргаа дэмжих зөвлөл, Уранчимэг даргатай Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаж байна. Багийн нутаг дэвсгэрт Д.Нарангэрэл эрхлэгчтэй “Учралт баяр” ӨЭМТ, цагдаагийн ахмад Цасчихэр байцаагчтай цагдаагийн хэсэг, М.Батцэцэг эрхлэгчтэй 11-р цэцэрлэг зэрэг 27 төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгж үйл ажиллагаа  явуулж байна.

Тус багт 2012 онд 120 хүүхдийн цэцэрлэг, цагдаагийн кубон баригдсан. 2014 онд 1,8км авто зам тавигдаж, гудамжны гэрэлтүүлэг хийгдэж хүүхэд залуучуудын соёлын төв ашиглалтанд  орохоор барилга засварын ажил явагдаж байна. Мөн 2017 онд Дэлхийн жишигт нийцсэн 640 хүүхдийн бүрэн дунд сургууль ашиглалтанд орсон. Эрдэнэ багийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 737 хүүхэд, Сургуулийн насны 1514  хүүхэд байна.

Хэсгийн ахлагч  Ганцэцэг /эрдэнэ 1-7гудамж/

Хэсгийн ахлагч Энхцэцэг /эрдэнэ 20-25 гудамж/

Хэсгийн ахлагч Болор /эрдэнэ 8-16/

Хэсгийн ахлагч Алтантуяа  /эрдэнэ 26-36, туул гудамж/

Хэсгийн ахлагч Мягмарсүрэн /эрдэнэ 17-19 гудамж, хабитат гудамж зэргийг тус тус хариуцан иргэдийн  өргөдөл гомдлыг уламжлан ажиллаж байна.