Яргуйт


ЯРГУЙТ БАГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

Яргуйт баг нь анх Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 сарын 26-ны өдрийн ээлжит IX-р хуралдааны 01 тоот тогтоолоор   78 гудамж, 1050 өрх, 3326 хүн амыг Их залуу багаас таслан “Яргуйт” нэртэйгээр байгуулах 01 тоот тогтоол гарсанаар, Багийн анхны ИНХ  2013 оны 12 сарын 21-нд хуралдаж ИНХ-ын даргаар Ш.Лхагвасүрэн, Засаг даргаар М.Эрдэнэбулган нарыг сонгон баталж тус баг нь 2014-01-02 ны өдрөөс эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн.

Багийн нутаг дэвсгэр нь 739,94 га талбайтай гэр хорооллын баруун талын баг бөгөөд хотын төвөөс 8-10 км алслагдсан урд талаараа Булган аймгийн Орхон сум, баруун талаараа Бугат сумтай хил залгадаг. Багийн нутаг дэвсгэр нь Хөтөл, Овоот, Толгод  гэсэн 3 хэсгээс бүрддэг. Тус багийн нутаг дэсвгэр дээр 26 ААН үйл ажиллагаа явуулж 120 гаруй иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Яргуйт баг иргэд насны ангилалаар