Уртбулаг


Image

Уртбулаг баг нь АДХГЗ-ны 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Багийн анхны Засаг даргаар П.Пагма, 1996 оноос З.Эрдэнээ, 2000 оноос Д.Цэрэннадмид, 2013 оноос Л.Анхбаяр, 2016 оны 5 сараас Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Цэнгэлмаа  нар ажиллаж байсан. 2016 оны 11 сарын 24-ны өдөр С.Бямба-Оргил нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 04 сарын 22-ны өдрөөс Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

Багийн ажлын алба нь:

  1. Засаг дарга: С.Бямба-Оргил
  2. Зохион байгуулагч: Э.Бямбасүрэн
  3. Нийгмийн ажилтан: Б.Бадрал
  4. Хэсгийн ахлагч: Б.Алтанцэцэг, Б.Гантулга, С.Эрдэнэчимэг, Д.Чимгээ гэсэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Багийн ИНХ-ын даргаар Т.Отгон, тэргүүлэгчдээр Г.Баттөгс, Б.Насанбуян, Ш.Цогбаяр, Б.Алтанчимэг нар ажиллаж байна.

Тус баг нь 40,5 га газар нутагтай бөгөөд МУ-ын Ерөнхий сайд асан А.Амарын талбай, Эрх чөлөөний өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Улаан-Үүдын гудамж, Ханддоржийн гудамж хамаарна.

Тус баг нь одоогийн байдлаар 1346 өрхийн  4753 хүн амтай. Үүнээс 372 ахмад, 1458 залуучууд, 8 гадаадын иргэн, 28 ихэр хүүхэд амьдарч байна.

 

5 Уртбулаг Засаг дарга  С.Бямба-Оргил 70357351 95686899
Зохион байгуулагч М.Отгонцэцэг 99479801
Нийгмийн ажилтан Б.Алтантуяа 99751576

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх