Булаг


Image

БУЛАГ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Булаг баг 1976 онд Эрдэнэт хотын Баян-Өндөр хорооны ОСГ-ны 7-р хороо нэртэй байгуулагдсанаар үндсэн сууриа тавьсан. 1976-1994 онуудад Баттөмөр, Өсөхөө, Лхавгаа нар ажиллаж байсан.

1994 оны 10 сард Монгол улсын ЗЗНДНТУТХ-ийн дагуу УИХ-ын 35-р тогтоол гарч Эрдэнэт хотын Баян-Өндөр хороог татан буулгаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг нэртэйгээр шинэчлэн байгуулагдсан.

Анхны Засаг даргаар 1994-2000 онд М. Амаржаргал, 2000 оноос хойш Ч.Давгадорж, С. Цэцэгсайхан, А.Мөнхбаяр, Б.Оюунбаяр багийн зохион байгуулагчаар Я. Тунгалаг, С. Цэцэгсайхан, М.Амгалан , Н.Оюунчимэг, М.Алтанмягмар, Л.Бадамхорлоо, П.Дэлгэрмаа, Б.Оюунбаяр, Б.Ариунаа, Б.Баяртцэцэг, сахиул үйлчлэгч Б. Байгальмаа нар ажиллаж байсан.

Одоо тус багийн ажлын албанд Засаг дарга Б.Пүрэвжаргал, зохион байгуулагч Б.Ганзул, нийгмийн ажилтан Д.Долгорсүрэн, хэсгийн ахлагч Б.Энхтунгалаг, М.Мөнхтуул, С.Жажидмаа, Ө.Нямдалай нар төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Булаг багийн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаяр, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар нар сонгогдон ажиллаж байна. Багийн Иргэний зөвлөлийн дарга Р.Наранбулаг, тэргүүлэгч Ө.Нямдалай, Г.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал, Б.Баянцогт нар иргэдийг төлөөлөн ажиллаж байна. Багийн хүн амын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг “Нийцэл” ӨЭМТ хүргэж байна.

Тус баг нь 12 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй 926 өрх 3443 хүн амтай , 46 гудамжтай, 1880 тоо толгой малтай. 18 хүртлэх насны 1028 хүүхэд, 55 дээш насны 425 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд байдаг. Багийн нутаг дэвсгэрт 17 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд “ББ-ОД” ХХК салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Багийн Засаг даргын ажлын алба нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, аймаг, сум, багийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл,аймаг , сумын ИТХ-ын үндсэн чиглэл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

Цаашид өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орчны эрүүл ахуйг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах, гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хуримтлалын бүлэг байгуулах тэднийг чадавхжуулах, хамтын хөдөлмөрөөр хоршин бүлэг хоршоо байгуулан ажиллах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

12 Булаг Засаг дарга  Б.Пүрэвжаргал  70354436 99716670
Зохион байгуулагч Б.Ганзул 99989707
Нийгмийн ажилтан Д.Долгорсүрэн 95357313

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх