Цагаанчулуут баг


ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь 16 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 680 өрхтэй Эрдэнэт хотын орон сууц гудамжны 6-р хороо болж 1987 онд анх байгуулагдсан. 1994 оны 4-р сарын 8-ны өдрийн Эрдэнэт хотын АДХ-ын 14-р тогтоолоор Цагаанчулуут хэмээн нэрлэн баг болж ажиллах үндэс нь тавигдсан. Анхны хороон даргаар Л.Баттөмөр, Ч.Дөш анхны засаг даргаар Ч.Базарваань, Л.Нанжид, Д.Ваанчиг, Д.Сүхбаатар, анхны зохион байгуулагчаар Б.Уранчимэг, Д.Үзмээ, А.Түвшинжаргал, Л.Чимэдмаа нар тус тус ажиллаж байсан болно.

АИТХ-ын төлөөлөгчөөр Н.Зоригт, А.Энхтайван /2000-2004 он/, Ш.Ганбат, Д.Энхмандах /2004-2008 он/, М.Баттүвшин, Д.Бүүвэйбаатар, А.Түвшинжаргал /2008 оноос одоог хүртэл/ , С.Ганцогт /2016 оноос/ажиллаж байна.

Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Г.Баярцогт, Ч.Нарантуяа /2000-2004он/, М.Толя, М.Балжинням /2004-2008 он/ Л.Чимэдмаа, Х.Батхишиг, Н.Уранчимэг /2008-2012 он/, С.Ганцогт /2012-2016он/, Э.Эрдэнэбат, Н.Гансүх /2016 оны 10 сараас / ИНХ-ын даргаар Ц.Баатархүү /2000-2004 он/, М.Оюунгэрэл /2004-2008 он/  Л.Чимэдмаа /2008-2012 он/,  2012 оноос одоог хүртэл ИНХ-ын даргаар Н.Ариунсанаа ажиллаж байна. 2004 оны 8-р сарын 01-нээс 2016 оны 6-р сар хүртэл багийн Засаг дарга, АИТХ-ын төлөөлөгч Агваанчүлтэмийн Түвшинжаргал ажиллаж байсан. 2017 оны 4-р сарын 22-ны өдрөөс тус багийн засаг даргаар Базардагий овогтой Мөнхзаяа ажиллаж байна.  Зохион байгуулагчаар  Н.Түвшинжаргал /2008-2011 он/, С.Ариунаа, /2011-2013 он/ С.Өнөржаргал, /2013-2014 он/ А.Отгонцэцэг, /2014 оны 05 дугаар сарын 1-ээс-2016 оны 10-р сар хүртэл/, Д.Нандин-Эрдэнэ /2017 оны 10-р сараас одоог хүртэл/ ажиллаж байна. Мөн багийн анхны Нийгмийн ажилтанаар Б.Мөнхзаяа /2011-2016 он/, Г.Байгалмаа /2016-2017 он/, М.Энхтайван/2017 оны 2-р сараас/ ажиллаж байна. Мөн  хэсгийн ахлагчаар Т.Наранцэцэг, С.Сампилдондов, Н.Норжмаа, З.Нохойхүү, Ж.Цэцэгмаа, Д.Бадам, Н.Ариунсанаа, Л.Оюунбаяр,  Д.Онолбаатар,  Д.Тогтоо, Д.Энхцэцэг, М.Даваасүрэн, Д.Янжинлхам, Т.Эрдэнэчимэг, П.Эрдэнэчимэг, н.Болормаа, н.Оюунчимэг, Б.Бадмаа, Д.Бямбажав, Б.Оюун-Эрдэнэ, Б.Отгонсүрэн, С.Өнөржаргал, П.Сүнжидмаа, Ш.Даваасамбуу,  Д.Цэрэнбат, Н.Өлзийжаргал, Ц.Соёлчимэг, Э.Алтаншагай, Б.Эрдэнэчимэг, Г.Цогням одоогийн хэсгийн ахлагчаар М.Оролзод /1-15 дугаар гудамж/, Г.Орхонтуул /16-27а, 7-р хороололын 7-р байр,8-р байр/, Т.Эрдэнэчимэг /27б-40-дүгээр гудамж/, П.Сүнжидмаа /49-53 дугаар гудамж, 7а хороололын 3-р байр,4-р байр, 5-р байр, 6-р байр/  нар тус тус ажиллаж байна.

Ахмадын зөвлөлийн даргаар Д.Санжсүрэн, С.Сампилдондов, одоогийн ахмадын зөвлөлийн даргаар  Б.Рэнчинбат, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн даргаар Д.Тогтоо, одоогийн зөвлөлийн даргаар  З.Батсанаа, Цагдаагийн  хэсгийн байцаагчаар  эрүүгийн төлөөлөгч д/ч Бямбаа, хэсгийн байцаагч Мөнхтулга, Золбаяр, Цагдаа С.Ганбат, ахлах дэслэгч Б.Билэгсайхан одоогийн хэсгийн байцаагчаар цагдаагийн ахмад О.Эрдэнэням,  “Үйлс бадрах” ӨЭМТ-ийн эмч Оюумаа, сувилагч Ч.Тунгалаг /1-26-р  гудамж/, “Нийцэл” ӨГХЭ-ийн эмч Х.Саранчимэг, Отгонцэцэг, П.Янжмаа, сувилагч Б.Барьчидсүрэн, Ц.Цогзолмаа /27-53-р гудамж/, нар нь ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж, нэгэн санаа зорилготой иргэдийнхээ эрх ашиг сайн сайхан амьдралын төлөө хамтран ажиллаж байна.

Цагаанчулуут багийн үе үеийн ажлын албаны хамт олон нь төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, ажил төрлөөрөө манлайлан  2008 онд Улсын тэргүүний баг, 2009-2011 онуудад Баян-Өндөр сумын тэргүүний баг, 2011 онд Өрхийн хөгжлийг дэмжигч тэргүүний баг, 2013 онд Хүүхэд хамгааллын тэргүүний хамтарсан багаар тус тус шалгарч, шагнагдаж байсан.

Тус баг нь 1380 өрх, 4945 хүн амтай, 0-18 насны 1525, 55-69 насны 304, 70-89 насны 146, 90-ээс дээш насны 3 хүн байна. Нийт 3 хэсэг 784 ширхэг хашаатай.  Ядуу өрх 98, АБДТДО-той өрх 111, багийн хэмжээнд ажил эрхлээгүй 621 иргэн, хөдөлмөр эрхлэдэг 711, хөжлийн бэрхшээлтэй иргэн 220, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 12, хагас өнчин хүүхэд 54, бүтэн өнчин хүүхэд 6, Өрх толгойлсон эмэгтэй 96, эцэг 7  байна.

 Ахмад дайчин 1, Хөдөлмөрийн хүндэт медиалтай 38, Алтан гадас одонтой 14, Алдарт эхийн 1,2 дугаар зэргийн одонтой 350 гаруй хүн байдаг.  Мөн тус баг нь 13 малчин өрхийн 1260 малтай. Газар тариалан эрхлэдэг 8 өрх 12 га-д газар тариалан эрхлэж байна.

Тус багийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын хэлтсийн 081-р анги, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс,  “Үйлс бадрах” ӨЭМТ, Нийцэл ӨЭМТ, “Танил” ХХК, “Эрдэнэт-Хялганат” ХХК, Танил техникийн зах,  “Өндөр буурал” ХХК захууд ажиллан 200-аад иргэнийг ажлын байраар хангаж амьжиргааг нь дээшлүүлж байдаг бөгөөд 14 хүнсний дэлгүүр, 2 бар, ресторан, зоогийн газар, 4 ШТС, ХААН банкны салбар зэрэг нийт 42 ААНБ ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг.

Багийн Засаг дарга, түүний ажлын алба нь ИНХ-ын дарга тэргүүлэгчид,  Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, НХҮХ-ийн мэргэжилтэн, хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, эрх зүйн хөтөч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч, ахмадын зөвлөлийн дарга тэргүүлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дарга тэргүүлэгчид, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд зэрэг 30 гаран хүн хамтран ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ,  дотоод ажлаа эмх цэгцтэй болгож хүн амын өрхийн бүртгэлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн аймаг, сум ,багийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх  ажлыг эрчимжүүлж нийгмийн халамж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн тэдний санал хүсэлтийг ажил хэрэг болгох зорилго тавьж ажилладаг.

Төрийн анхан шатны нэгж багийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч, төрийн болон төрийн бус  байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран эх үрсийн баяр, Олон улсын ахмадын өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих өдөр зэрэг тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан багийнхаа иргэдийн дунд өдөрлөг, уулзалт уралдаан тэмцээн зохион байгуулж иргэдийн сэтгэлд нийцсэн  олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг.