Дэнж


ДЭНЖ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Дэнж баг нь 1997 оны 06-р сарын 25-ны өдөр Эрдэнэт хотын АДХ-ын 17-р тогтоолоор 625 өрх, 2619 хүн амтайгаар байгуулагдсан. Сум, аймгийн төвөөсөө баруун урагш 4 км зайд оршдог бөгөөд баруун талдаа Эрдэнэ багтай залгаа, зүүн талдаа Согоот баг, хойд хэсэгтэй Мянганы замтай, урд хэсгээрээ Сархиа уултай залгаа “Дэнж” хэмээх газарт Эко-Оргил, Элит, Дэнж хотхоны 5 давхар угсармал орон сууц, гэр хороолол хосолсон баг юм.

Нийт 464,43 га газар нутагтай, 1553 өрхийн 5827 хүн амтай, Хүн амын 68 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Анхны Засаг даргаар Ж.Гэндээ, зохион байгуулагчаар Жамъянмядаг нар ажиллаж байв. “Учралт баяр” Эрүүл мэндийн төв, МУИС-ийн Орхон салбар сургууль, 11-7-р сургууль, 20-р цэцэрлэг, аймгийн Номын төвийн харъяа Номын сан, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ХААН болон Төрийн банкны салбар, Цахилгаан борлуулалтын 3-р хэсэг, Сууц өмчлөгчийн “Дэнж” холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага үйл ажиллагаа эрхлэн байрладаг. Худалдаа үйлчилгээний 15 дэлгүүр, 3 бар ресторан, авто машин засвар үйлчилгээний 3 цэг, эмийн сан, Хөнгөн үйлдвэрлэлийн 2 цэг тус тус ажил үйлчилгээ явуулж байна. 2008 оноос одоог хүртэл ИНХ-ын дарга Г.Даваа Засаг даргаар О.Наранбаяр нар ажиллаж байсан бол 2016 оноос Н.Мөнгөн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Хөдөлмөр, урлаг,спортын  сайчуудыг дурьдвал:

  • 1939-1945 оны Халх голын чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Р.Нийхүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Бираабазар,
  • Спортын мастер С.Чулуунбаатар, Х.Дэлгэрмаа, аймгийн заан Ч.Гриш
  • Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан С.Баттөмөр, Д.Янжинсүрэн, Г.Сэмжидсүрэн
  • Төрийн захиргааны ахмад ажилтан Сэвжидийн Авирмэд, Л.Балгансүрэн, Гунаажавын Даваа, Самбуугийн Пүрэвдорж
  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Дашын Нарангэрэл, Бямбасүрэн
  • Худалдааны тэргүүний ажилтан Ш.Пүрэвсүрэн, Л.Тэрбиш,
  • Тэргүүний барилгачин Ц.Нанжид,
  • Армийн тэргүүний барилгачин хурандаа Н.Сүхбаатар, ЗХ-нээс цэргийн тэтгэвэрт байгаа Г.Базаррагчаа, Х.Цогбадрах, С.Пүрэвжав, Т.Банзардарь, Ж.Хандаа, А.Батаа, Л.Бат-Очир, М.Загдсүрэн, Г.Батхуяг, Ганболд, Ц.Мягмар, Улаан тугын одонт Б.Гийраа
  • Соёлын тэргүүний ажилтан, ард түмний гавъяат Г.Ноймер, Я.Шаш, Д.Долгорсүрэн, Б.Энхсайхан, Г.Даваа, Х.Адилбиш, Б.Соёлмаа улсын тэргүүний уран сайханч Н.Тойрог, Д.Мөнх-Эрдэнэ
  • Одоогоор Дэнж баг нь нийт хүн амын тоо 5992, нийт өрхийн тоо 1590, байшинд 1075, гэрт 513, айл өрх амьдарч байна. Эрэгтэй 50,78% эмэгтэй 49,48% ийг тус тус эзэлж байна.
  • Багийн ажлын алба нь Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, 5 хэсгийн ахлагч нарын хамт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
  • Одоогийн байдлаар Дэнж багийн ажлын албанд Засаг дарга Н.Мөнгөн, зохион байгуулагч М.Алтанмягмар, Нийгмийн ажилтан Т. Төгс-Оюун болон хэсгийн ахлагчид болох Б.Нэмэхбаяр, Ч.Ариунаа, Ч.Бямбасүрэн, Б.Цэгээн, М.Мөнхцас нар нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.