Хүрэнбулаг баг


ТАНИЛЦУУЛГА

Багийн эрхэм зорилго:

Багийн иргэдэд Төрийн үйлчилгээг шуурхай, эелдэг, хүртээмжтэй, шударга үзүүлэх явдлыг эрхэмлэн, албан хаагч бүр албан ажилдаа уламжлалыг хадгалахын зэрэгцээ, орчин үеийн шинэлэг арга барилуудыг нэвтрүүлэн ажиллах нь бидний эрхэм зорилго юм.

Хүрэнбулаг баг нь 1994 онд АДХГЗХ-ны 14 тоот тогтоолоор анх байгуулагдсан.  Багийн анхны засаг даргаар нь Л.Түмэндэмбэрэл сонгогдон 2013 он хүртэл нийт 19 жил ажиллажээ.

Манай баг байгуулагдсан цагаас хойш багийн иргэдээ төрийн анхан шатанд үйлчилгээ үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчилах
чиглэлээр ажиллаж ирэхдээ 1995, 2012, 2014 онуудад аварга 2009, 2013  онуудад хоёрдугаар байр, 2003 онд гуравдугаар байр тус тус эзэлж байсан бөгөөд 2011 онд шилдэг зохион байгуулалттай баг, 2014 онд статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан жилийн аянд дэд байрт шалгарч байв.

Багийн нутаг дэвсгэрийн байдал:

Хүрэнбулаг баг нь 136,8 га нутаг дэвсгэрийг эзлэн Баян-Өндөр  уулын, зүүн өмнөд өвөрт, баруун талаараа Уртбулаг, зүүн талаараа Зэст, өмнө талаараа Уурхайчин багтай тус тус хиллэн оршдог. Манай баг нь хүн амын нягтаршил ихтэй, Эрдэнэт хотын худалдаа, үйчилгээ, банк санхүүгийн байгууллага төвлөрсөн, нийтийн орон сууцны 4-р хороолол, хувийн орон сууцны 11-р хорооллоос тус тус бүрдсэн төвийн томоохон багийн нэг юм. Одоогийн байдлаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 190 ААНБ, иргэд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг, улсын 4 цэцэрлэг, ерөнхий боловсролын 4-р сургууль, 13-р сургууль, хувийн хэвшлийн 2 сургууль үйл ажиллагаа явуудаг. Мөн Ниймгийн даатал, Татварын хэлтэс зэргийн төрийн 4 байгууллага байрладаг. Аймгийн төв хийд Гандан Шаддүвлин болон бусад 3 хийд сүсэгтэн олонд үйлчилдэг. Багийн нутаг дэвсгэрт Эрдэнэт хотын гол түүх соёлын ач холбогдол бүхий дурсгал болон амралт чөлөөт цагийг өнгөрөөх анхдагчидийн хөшөө, дөрвөн баатрын хөшөө, Хүрэнбулгийн рашаан, усан оргилуур, хүрхэрээ, Галерейн гудамж  зэрэг газрууд бий.

Багийн нийгэм, эдийн засгийн байдал:

  • Хүрэнбулаг багийн ажлын алба нь Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан гэсэн 3 үндсэн орон тоотой, гэрээт 5 хэсгийн ахлагчтай үйл ажиллагаа явуулдаг.
  • Хүн амын тоо 5550 /эрэгтэй 2615, эмэгтэй 2935/
  • Үүнээс сонгуулын насны-3768 хүн ам
  • 55 ба түүнээс дээш насны – 559 хүн ам
  • Хөгжлийн бэрхшээлтэй 119 хүн ам
  • Техникийн болон мэргэжлийн, тусгай дунд түүнээс бага боловсролтой 2530, Диплом болон бакалаврын зэрэгтэй 1706, Магистр 305, доктор 26 хүн ам байна.
  • Яс үндэсээр нь авч үзвэл Халх 5067, казак 15, дөрвөд 17, буриад 16, байна.
  • Өрхийн тоо-1485
  • Үүнээс тохилог хувийн орон сууцанд 97, орон сууцны байшинд 1340, гэрт 6 өрх амьдарч байна.
  • Өөрийн эзэмшлийн сууцанд 1384 өрх, бусдын сууцыг түрээслэн амьдардаг 148 өрх байна.
  • Багийн нутаг дэвсгэрт орших 21 орон сууцны байшинд үйл ажиллагаа явуулдаг 6 СӨХ байдгаас Тулга-4, Эв-4, Хос багана-67 СӨХ-нь хуучны орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг.
  • Багийн нутаг дэвсгэрт байнгын ажиллагаатай хувийн хэвшлийн 98 ААНБ, иргэн үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 15 нь 5 буюу түүнээс дээш ажилтантай байна.

 ХҮРЭНБУЛАГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА ГАНБҮҮРЭГИЙН САЙН-ИТГЭЛИЙН НАМТАР

          Ганбүүрэгийн Сайн-Итгэл 1993 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 2001-2009 онуудад Баян-Өндөр цогцолбор сургуульд суралцсан, 2009-2011 онуудад Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх ахлах лицей сургуульд суралцаж төгссөн, 2011-2015 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт мэргэжлээр суралцаж төгссөн. Дээд мэргэжилтэй. Одоогоор “Засагт Хан” дээд сургуульд төрийн захиргааны удирдлага мэргэжлээр магистрын зэрэг горилж байна. Сайн-Итгэл нь сурахын хажуугаар сургуулийнхаа Оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд одоогоор Орхон аймгийн Оюутны холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн Залуучуудын Улаан Загалмайн зөвлөлийн тэргүүлэгч гэх мэт нийгэм олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог юм. Монголын Оюутны Холбооны дээд шагнал “Манлайлагч оюутан” алтан медалиар шагнагдаж байсан. Ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй.