УУРХАЙЧИН БАГТ НИЙТ 400 ГАРУЙ ААН БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ

Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр сумын Засаг даргатай хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулдаг. Уг ажлын хүрээнд Уурхайчин багийн ажлын алба өөрийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулах талаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох өдөрлөгийг зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

Өдөрлөгийн гол зорилго нь ААН байгууллагууд эрүүл ахуйн тухай хуульд заасанчлан 50м орчимын зам талбайн цас мөс цэвэрлэгээ хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн хариуцлагаа биелүүлж ажиллахыг уриалахад оршжээ.

Өдөрлөгийн үеэр иргэд ААН-үүдэд Баян-Өндөр сумын холбогдох мэргэжилтнүүд болон, ХХҮГ-аас ажил олголтын талаар, Орхон аймгийн статистикийн хэлтэсээс статистикийн тухай хууль эрх зүйн мэдээ мэдээллүүдийг өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Уурхайчин багт тогтмол үйл ажиллагаа явуулдаг 280 гаруй ААН байдаг бөгөөд үүн дээр  улирлын чанартай, тогтмол бус үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг нэмэхэд нийт 400 гаруй ААН байгууллага байдаг. Мөн Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай “нэг өрх нэг ажлын байр” хөтөлбөрт Уурхайчин багаас 2018 онд нийт 84 иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдсан байна.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн