ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ПС тоглоомын газруудад хяналт шалгалт хийж ажиллалаа.

1-р сарын 15-аас 2-р сарын 1-ыг хүртэл ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, түүнчлэн пс тоглоомын газар, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээг түр зогсоох шийдвэр гарч хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болгосон.

Баян-Өндөр суманд нийт 15 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын явцад зөрчил илэрч үйл ажиллагааг нууцаар явуулж байсан 3 цахим тоглоомын газарт анхааруулга санамжийг өглөө.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн