ИХ ЗАЛУУ БАГ УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШЛАА СУРТАЛЧЛАХ “ДӨРВӨН БЭРХ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Их залуу багийн ажлын алба сар шинийн баярыг угтан иргэдийнхээ дунд “дөрвөн бэрх” уралдааныг зохион байгууллаа.

2019 оны сар бүрийг онцлон өнгөрүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа Их залуу багийн ажлын алба 1-р сарыг “Ёс заншил”-ын сар болгож, сар шинийн баярыг угтан иргэдийнхээ дунд уламжлалт ёс заншил, тоглоом наадгайг илтгэсэн “Дөрвөн бэрх” уралдаант тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг хэсгийн ахлагч нарыг хариуцдаг хэсгээр нь 4 баг болгон хувиарлаж мэндчилгээ, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, асуулт хариулт, оньсон тоглоом  зэрэг монголын уламжлалт шагайн наадгайгаар өрсөлдөн ур ухаан мэдлэг оюунаа сорьлоо. Уг тэмцээнд Тэмээчин баг 1-р байр, Хоньчин баг 2-р байр, Ямаачин баг 3-р байр, Адуучин баг тусгай байрыг тус тус эзэлсэн.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн