УЛС, АЙМГИЙН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

17-р жарны “Шороон гахай” жилийн хаврын тэргүүн сар “Сар шинийн баяр”-ын өмнө аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргээ үр, төлөөр нь өсгөн үржүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, залуу үедээ зөв үлгэр дуурайл болж, малжуулж, сүү цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлсэн, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан зэрэг үзүүлэлтээр улс аймгийн аваргын болзол хангасан малчид, тариаланч, фермерүүд, болон алдарт уяад, унаач хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

Энэ өдөр Баян-Өндөр сумаас Улс аймгийн аварга малчин тодорч аймаг, сумын удирдлагууд малчдын хотонд нь очиж шагналыг нь гардууллаа.

Улсын аварга малчин: 1979 оноос эхлэн мал маллаж ирсэн бөгөөд жил бүр төлөөр нь малаа өсгөж ирсэний дотор сүүлийн 3 жил 100 эх малаас улсын дунждаас дээгүүр буюу 100-108 төл хүлээн авч байгаа юм. Мөн залуу айл өрхийг малжуулах, туслах малчин бэлтгэх зэрэг олон олон ажлуудыг өөрийн санаачилгаар хийж хэрэгжүүлсээр иржээ.

Мөн тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран ядуурлыг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг байна. түүний зэрэгцээ цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолонд зориулж цагаан идээ, мах, сүү зэргийг нийлүүлж хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу хүмүүст туслалцаа үзүүлдэг буянт малын буяныг түмэнтэйгээ хуваалцаж яваа малчин юм.

Аймгийн аварга малчин: 1992 онд мал хувьчлан авч гэр бүлийн хамтаар мал маллаж эхэлсэн цагаас өнөөг хүртэл малчин ардаас өвлөн авсан мал маллах арга ухааныг улам баяжуулан өөрийн хүч бололцоог дайчлан ажилласаны үр дүнд жил бүр төлөөр нь малаа өсгөж байгаа сайн малчин юм.

Ч.Баярсайхан нь сүү үйлдвэрлэгчдийн холбооноос зарласан улсын уралдаанд тэргүүн байранд орж, 2002 онд сүүн хуруудаараа шилдэгийн шилдэгээр шалгарч алтан медаль, мөн ХХААЯамнаас төл малаа 100% бойжуулсан үзүүлэлтээр алтан медаль, алтан тугал, 2003 онд дахин шалгарч алтан тугал авч аймгийн нэр хүндийг өндөрт өргөж байсан. Уг амжилтуудыг үнэлж 2016 онд сумын “Сайн малчин”-ны болзлыг хангасан.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн