МАЛЧИН БАГ БАЙГУУЛАГДЛАА

Малчин багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж багийн ИНХ-ын дарга тэргүүлэгчид болоод багийн Засаг даргыг сонгож Малчин баг үйл ажиллагаа албан ёсоор эхлүүллээ.

Баян-Өндөр суманд малчин болон малтай 602 айл өрх байдаг. Үүнээс 356 нь малчин өрх, 246 нь малтай буюу мал бүхий өрх юм. Эдгээр иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан Баян-Өндөр сум Орхон аймгийн ИТХ-ын 6-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар Малчин багийг байгуулах тухай хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Тус хуралдаанаар багийн  үйл ажиллагааг энэ оны 1-р сарын 1-ээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрөгч нэг сарын хугацаанд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар холбогдох алба хэлтсүүдтэй хамтран малчин багийг байгуулах бэлтгэл ажлыг бүрэн ханган ажилласан юм.

Малчин багийн ажлын алба нь Засаг дарга 1, Зохион байгуулагч 1, Нийгмийн ажилтан 1, Хэсгийн ахлагч 2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах бөгөөд багийн Засаг даргаар Ц.Баянзул сонгогдож Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтоос батламжаа гардан авлаа.

Ийнхүү Баян-Өндөр суманд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх засаг захиргааны анхан шатны нэгж буюу баг 21 байсан бол 2019 оны 02-р сарын 1-ээс эхлэн 22 болон нэмэгдлээ.

 

 

 

 

 

 

 

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн