3000 ЭЭЖИЙН СҮҮН ЦАЦАЛ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Шинийн наймны билэгт сайн энэ өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын санаачлан зохион байгуулдаг 3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол Баян-Өндөр хайрханы өвөр хэсэгт өглөө 08:00 цагт эхэллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй сүүн цацал өргөх ёслолыг Орхон аймгийн Хот тохижуулах газар хамтран зохион байгууллаа. Ёслолд Баян-Өндөр сумын соёлын төвүүдийн уран бүтээлчид оролцож ая дууны дээжээ өргөн барьж, гандан хийдийн лам хуваргууд ном айлтгасан юм.

Эртний зан үйлээ сэргээх, өвлүүлэх, уламжлал болгох зорилготойгоор зохион байгуулагддаг уг ёслолд Баян-Өндөр сумын 21 багийн ээжүүд, эмэгтэйчүүд оролцож Монгол ёс уламжлалаа дээдлэн сүү цайныхаа дээжийг өглөөн наранд өргөж уул усаа аргадан баясгасан үйл ажиллагаа болсон юм.

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн