Баян-Өндөр сумын Засаг даргын иргэдтэй хийх уулзалт Шанд, Даваат багуудаас эхэллээ

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өнгөрөгч 2017, 2018 онуудад хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтыг олон нийтэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг сонсч тэдгээрийг ажилдаа тусгал болгон ажиллах үүднээс иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан. энэхүү уулзалт  өнөөдөр буюу 2-р сарын 25-аас  Шанд Даваат багийн иргэдийн уулзалтаар эхэлж оройн 17 цагт Яргуйт, Их залуу багийн иргэдтэй уулзалтаа үргэлжлүүллээ.

Уулзалтад тухайн багаас сонгогдсон сумын иргэдийн хурлын төлөөлөгчид болоод Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, хэсгийн байцаагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажиллагсад оролцож иргэдийн асуултад хариулт өглөө.

Иргэдээс өмнө жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих, багийн нутаг дэвсгэр хамгийн ихээр тулгамддаг гэрэлтүүлэг, хяналтын камержуулалт, гудамж хоорондын шороон замыг сайжруулах, зэрэг асуудлыг хөндөж байв. түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдэд тулгамддаг гол асуудлын нэг болох хог ачилтыг богино хугацаанд хийдэг болох, халуун усны үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах зэрэг асуудлууд хамгийн ихээр яригдсан юм.

Энэ үеэр Засаг дарга С.Ганцогт гэр хорооллын багт  халуун усны үйлчилгээ явуулах хүсэлтэй тухайн үйл ажиллагааг эрхлэх шаардлагад нийцсэн иргэн болоод ААН-ийг зээлд хамруулж  үйл ажиллагааг нь дэмжихэд бэлэн гэдгээ дуулгасан юм.

Уулзалт 3-р сарын 1-ийг хүртэл үргэлжилнэ.

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн