ЭРДЭНЭ БАГТ 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ БАРИГДАЖ, ДЭНЖ БАГТ АВТО ЗАМ ТАВИНА

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өнөөдөр 14:00 цагаас Эрдэнэ Дэнж багийн иргэдтэй уулзалт хийж тэдний санал бодлыг нь сонсч, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.

Эрдэнэ багийн иргэдийн оролцоо өндөр тэд хөршийн холбоог сайтар зохион байгуулж өөрсдийн санаачилгаараа багийн ажлын албатай хамтран олон олон үйл ажиллагааг өрнүүлдэг. Тэднээс гарч буй чухал санал хүсэлт нь нийтийн тээврийн асуудал байлаа. Гэр хорооллын алслагдсан баг учраас нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах, хариуцлагатай, үйлчилгээний соёлтой, иргэн бүрт хүрч үйлчлэхийг шаардсан гомдлууд гарсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээг тогтсон цаг минутанд явуулж хэвших, хариуцлагатай ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавих асуудлыг холбогдох газруудад мэдэгдэхээ Засаг дарга С.Ганцогт илэрхийллээ. Мөн энэ жил тус багт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. 2019 онд Эрдэнэ багт гэрэлтүүлгийн ажил хийгдэх бөгөөд 150 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдхаар болсон байна.

Дэнж багийн иргэд багийн байр болон соёлын төв барих асуудлыг хөндөж тэдэнд тулгамдаж буй олон асуудалд хариулт авлаа. Багийн байрны асуудал хомс, Соёл урлагийн үйлчилгээ авах соёлын төв байдаггүй, хяналтын камержуулалт бага, энхэл донхол зам ихтэй гээд тэдэнд бэрхшээл их гэдгийг сумын Засаг даргад уламжилж байлаа. Тэгвэл энэ жил Дэнж багт 120 сая төгрөгийн сайжруулсан шороон замын ажил, мөн 120 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарлаг дэнж”-ээс төв замруу нийлсэн авто зам баригдахаар батлагдсан байна.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн