Баян-Өндөр сум Мал эмнэлгийн газартай 2019 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Баян-Өндөр сум, аймгийн Мал эмнэлгийн газартай 2019 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт талууд хамтран ажилласнаар нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангаж, иргэдийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, тэдний идэвхтэй оролцоонд тулгуурлан орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг оновчтой шийдвэрлэж хэрэгжүүлэх, Сумын засаг даргын мөрийн хөтөлбөр, Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны үндсэн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллах зорилготой юм.

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн