АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦЭГТ ХЯЗГААР ТОГТООХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайдын албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн норм норматив болоод үйлчилгээний газрын төрлийг тогтоох төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлгийг Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 43 иргэн 17 ААН-ийн захирал эрхлэгч нар хамрагдаж санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлсэнээр 2018 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 28,4% нь согтуугаар үйлдэгдэж, энэ тоо тасралтгүй өсч байгаа, мөн онд гэмт хэргийн улмаас нас барсан иргэдийн тоо 2014-2018 онд жил бүр 12-14 хувиар өссөн байна. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад архины хэрэглээ нь гэмт хэрэг, зөрчил, хохирол хордлогын улмаас үүссэн нас баралт, гэр бүлийн хүчирхийллийн хамгийн гол шалтгаан нөхцөл болж байгаа юм.

Иймээс ХХААХҮЯ-аас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо төрлийг тогтоох нормативыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн