Монгол ногоо төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд газар олгож жишиг гудамж байгуулна

Швейцарийн хөгжлийн агентлаг Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлдэг “Монгол ногоо” төсөл 2019 онд Баян-Өндөр суманд дахин хэрэгжихээр болсон. Ингэхдээ Яргуйт, Говил багуудад зорилтот бүлгийн иргэдэд газар олгож шинээр жишиг гудамж байгуулахаар ажиллаж байна. Жишиг гудамжны иргэдэд тариалалтад шаардлагатай үр, бордоо, гар багаж зэргийг үнэ төлбөргүй олгоно. Мөн яргуйт багт шинээр гаргах жишиг гудамжны 4 өрх тутамд нэг хүлэмжийг 75 хувийн хөнгөлөттэй үнээр олгохоор болжээ. Үүнээс гадна жишиг гудамжинд 1 худгийг үнэ төлбөргүй гаргаж ундны ус болон усалгааны асуудлыг шийдвэрлэх юм.

Энэ жилийн онцлог нь зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад төслийн зүгээс хувь нэмрээ оруулах оршиж байгаа гэдгийг төслийн багийн гишүүд хэлж байсан юм.

 

 

 

 

 

 

Төслийн хүрээнд агрономч Ж.Бяцхандай  “Хүнсний ногооны үр үрсэлгээ, хөрс боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Мөн төслийн багийн гишүүд Эко цэцэрлэгээр Цагаанчулуут багийн 26-р цэцэрлэг, Эко сургуулиар Эрдэнэ багийн 20-р сургуулийг тус тус сонгон авчээ. Ингэснээр хүүхэд багачуудад хүнсний ногоог тариалах түүгээр дамжуулан хөдөлмөрт суралцах гээд олон давуу талтай.  Сургууль цэцэрлэгүүдийг сонгохдоо хөрсний эрүүл байдал зэргийг үндэслэн сонгодог юм байна.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн