“ДАРХАН БЭР” ӨРГӨМЖЛӨЛИЙГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Ардын ёс уламжлалыг дээдлэн 3 хүү дарааллан төрүүлсэн ээжид “Дархан бэр” өргөмжлөл олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр Уурхайчин соёлын ордонд боллоо.

Баян-Өндөр сумын Засаг даргын санаачилгаар “дархан бэр” болон “лус дархалсан бэр” тэмдэг, үнэмлэх олгох журмыг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн батлуулж уг арга хэмжээг Уурхайчин соёлын ордонтой хамтран зохион байгуулж буй юм.

Баян-Өндөр сумын хэмжээнд нийт Дархан бэрийн болзол хангасан буюу 3 хүү дарааллан төрүүлсэн ээж 500 гаруй, 5 хүү дарааллан төрүүлсэн буюу Лус дархалсан бэр өргөмжлөлийн болзол хангасан 23 ээж байдаг гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс 300 ээжид баярын энэ өдрүүдэд өргөмжлөлийг гардуулахаар болжээ. Хамгийн залуу дархан бэр 24 настай бол хамгийн ахмад ээж нь 72 настай байна.

Энэхүү ёслолыг төрийн бус байгууллагууд зохион байгуулдаг ингэхдээ иргэдээс мөнгөн хураамж авч Дархан бэр өргөмжлөлийг олгодог байсныг зогсоох, төрийн байгууллага уламжлалт ёс заншилаа хадгалахын тулд үнэ цэнэтэйгээр олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

 

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн