ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ ТӨСӨЛ, ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИНЭ

Орхон аймаг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Эрдэнэт” хөтөлбөрийн санамж бичигт Засаг дарга Д.Батлут, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Ийверт нар гарын үсэг зурлаа.

“Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Гамшигт тэсвэртэй хотууд төсөл болон, Монголчууд Монголчууддаа туслах санал санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах юм.

“Гамшигт тэсвэртэй хот” төсөл нь ДЗОУБ болон USAID байгууллагын 380 мянга гаруй америк долларын санхүүжилтээр хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн 9 дүүрэг 9 хороо, Орхон аймгийн 4 байгууллага 6 баг хамрагдах юм. Төслийн үр дүнд гамшгийн эрсдэлтэй бүсүүдийг гамшгийн нөхцөл байдалд тэсвэртэй болгох, өрхүүдийн чадамжийг сайжруулах бөгөөд энэ нь ирээдүйд оруулж байгаа томоохон хувь нэмэр болно гэдгийг хэлж байлаа. Уг төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжих юм.

Мөн Хүүхэд ивээн тэтэгэх хөтөлбөрт Орхон аймаг 50 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. тус хөтөлбөрийн хүрээнд Монголчууд монголчууддаа туслах санал санаачилгыг гарган дотоодын иргэд байгууллагуудын хандиваар нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг ивээн тэтгэж хөгжүүлэх ажил явагдах юм. Одоогийн байдлаар хөтөлбөрт 270 хамрагдсан бөгөөд  2019 онд энэ тоог 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн