НИЙТИЙГ ХАМАРСАН ТҮР АЖЛЫН БАЙРАНД 290 ИРГЭН ХАМРАГДАНА

Гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрийн гуу жалга, далан шуудууд хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдаж орчны бохирдолыг үүсгэдэг. Иймд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас багуудын ажлын алба, Хот тохижуулах газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран нийтийг хамарсан түр ажлын байрыг бий болгож багийн нутаг дэвсгэрт хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан нийт 1640 метр куб талбайн цэвэрлэгээ хийгдэхээр боллоо. Тус ажил 4-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 3 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэр дэх үерийн далан, гуу жалга цэвэрлэх нийтийг хамарсан ажлыг Баян-Өндөр сумын  зохион байгууллаа.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгогддог “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” гийн хөрөнгөөр  “Нэг өрх-Нэг ажлын байр”  хөтөлбөрт хамрагдсан өрхийн ажилгүй иргэд болон зорилтот бүлгийн өрхийн  иргэдээс хамруулан түр ажлын байранд нийт 380 иргэнийг хамруулахаар болжээ.

Өнгөрөгч 2018 онд Баян-Өндөр сумаас нийтийг хамарсан түр ажлын байр бий болгох төслийг  3 удаа зохион байгуулж нийт 671 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.

 

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн