Мэргэжилтэнд ирсэн өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж хэвшлээ

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны V хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцсэн бөгөөд Баян-Өндөр сумын ЗДТГ-т иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэлтэй танилцаж хэлэлцэх асуудал байлаа.

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар хуралдаанд танилцууллаа. 2018 онд сумын хэмжээнд нийт 18311 өргөдөл гомдол, 2019 оны эхний улирлын байдлаар нийт 1240 өргөдөл гомдол иржээ. Өргөдөл гомдлын дийлэнх хувийг Газрын харилцааны асуудал тэр дундаа газар эзэмших болон өмчлөх, шинээр газар авахыг хүссэн, ашиглах гэрчилгээ солих иргэдийн хүсэлт мөн Худалдаа үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлт, Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын асуудал, Хот тохижилт ногоон байгууламжийн асуудлууд эзлэж байна. Дээрх асуудлуудыг шийдвэрлэсэн тохиолдолд иргэдээс ирэх санал гомдлын тоо буурах тул энэ асуудлуудад цаашид илүү анхаарч ажиллах талаар тайланд дурдлаа.

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баян-өндөр сумын ЗДТГ-ын өргөдөл гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх дундаж хугацаа нь 14 хоног буюу мэргэжилтэнд ирсэн өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж хэвшлээ.

Түүнчлэн 2019 онд өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх ажлыг эрчимжүүлэн, ажлын 1-2 хоногт шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн