Нөөцийн мах худалдан борлуулалтад шалгалт хийлээ

Нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүдэд махны түгээлт, үнэ, борлуулалтын байдал, махны чанар, аюулгүй байдал, махны хадгалалт, ангилан савлалтын чанартай танилцах хяналт шалгалт хийгдлээ.

Орхон аймаг 120 гаруй мянга хүн амтай бөгөөд өдөрт 10-12 тонн мах хэрэглэдэг байна. Иргэдийн махны хэрэгцээг хангах, хаврын улиралд махны үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд аймгийн ЗДТГ “Эрдмийт” ХХК-тай гэрээ байгуулж  үхэр, хонь, ямааны 300 тонн мах нөөцөлжээ. Үүнд орон нутгаас 150 сая төгрөг төсөвлөсөн байна. Нөөцийн махыг зургаан цэгээр худалдаалж буй бөгөөд зах зээлд худалдан борлуулагдаж байгаа үнээс даруй 1300-1800 төгрөгийн хямд байна.

Шалгалтаар “Эрдмийт” ХХК-ний удирдлагад худалдан борлуулж буй махны үнэ, байршил, холбоо барих утас зэрэг мэдээллийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц байдлаар байршуулах, цэгийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болгон ажиллав.

 

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн