Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх цэгүүдийн байршлыг шинэчлэн тогтоолоо

Баян-Өндөр Засаг даргын захирамжаар сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд зөвхөн дахин боловсруулах хүнсний бүтээгдэхүүн, сүү тараг, зайрмаг худалдаалах ТҮЦ байрлуулах цэгүүдийн байршлыг шинэчлэн тогтоолоо. Нийт 18 байршилд 40 гаруй иргэн түр зөвшөөрөл олгохоор болсон байна.

Тус цэгийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас дээрх цэгүүдэд үйл ажиллагаа эрхлэх сонгон шалгаруулалтад аж ахуй нэгж байгууллага,  иргэдийг нээлттэй оролцохыг  урьж байна.

Баян-Өндөр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор баталсан “Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулах түр зөвшөөрөл олгох журам” болон Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/113 дугаар захирамжаар зөвшөөрөгдсөн түр худалдаа хийх цэг байршлын дагуу түр зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа юм. Сонирхсон аж ахуй нэгж байгууллага,  иргэд сонгон шалгаруулалт явуулах стандарт, цэг байршлын материалыг Баян-Өндөр сумын 207 тоот өрөөнөөс  авах бөгөөд авснаас хойш  ажлын 10 хоногийн  дотор  хүчинтэй байх ажээ.

Сонгон шалгаруулалтад оролцох материалыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагаас Баян-Өндөр сум 207 өрөөнд  хүлээн авч дуусах бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт сумын ЗДТГ-ын Иргэний танхимд  нээж дүнг иргэдэд мэдээлэх юм.

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн