Нийт 25,9 километр эвдрэлтэй шороон замыг хусаж тэгшиллээ

Гэр хорооллын багуудын авто машин болон иргэд явганаар зорчиход хүндрэлтэй, эвдрэл гэмтэлтэй зам талбайг хусах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус ажлыг Орхон аймаг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс техник хэрэгсэл гаргаж хотын захирагчийн алба, багийн ажлын албатай хамтран хэрэгжүүллээ. Урьдчилсан тооцоогоор гэр хорооллын 14 багт нийт 21,7 километр зам засварлах төлөвлөгөөтэй байсан ч ажлын явцад 25,9 километр зам засварлажээ.

 

print

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн