БАЯН-ӨНДӨР СУМЫН 55 АЙЛ ӨРХ ГАЗАРТАЙ, ХАШАА БАЙШИНТАЙ БОЛНО

Баян-Өндөр сумын 55 иргэнд газар олгож суурьшлын бүс үүсгэх ажил үргэлжилж байна.

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар залуу гэр бүлийг дэмжих үүднээс 15 залуу гэр бүлд Эрдэнэ багийн хапитатын хэсэгт хашаа барьж, орчин үеийн байгальд ээлтэй материалаар байшин барьж орон гэртээ болгоно. Мөн Баян-Өндөр сумын Засаг дарга, “Дэвжих амьдрал” хуримтлалын бүлгийн  санаачилгаар Яргуйтын хөтлийн хэсэгт зорилтот бүлгийн 20 айл өрхөд газар олгож 4х5 хэмжээтэй байшин барьж өгөхөөр төлөвлөн ажил эхлэсэн байгаа. Тус ажилд “Дэвжих амьдрал” хуримтлалын бүлгийн 20 айл өрхийн 90 гаруй хүн ам хамрагдах ба төсөл бичиж Олон улсын байгууллагад хандсанаар 40 сая төгрөгийн дэмжлэгтэй,  өөрсдийн оролцоотой барих юм. Баян-Өндөр сум ХХҮГ-тай хамтран 10 айлд, Баян-Өндөр сумын Засаг даргын санаачилгаар 10 айл буюу нийт 20 өрх айлд газар олгож хашаажуулж “Монгол ногоо” төсөлд хамруулж хүнсний ногоо тариалах боломжоор хангаж өгөх юм. Ингэхээр энэ жил нийт 55 айл өрхөд шинээр газар олгож, амьдрах орон сууцтай болгох юм. Дээрх айл өрхүүдэд олгогдож байгаа газар нь Баян-Өндөр сумын ИТХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу хуулийн хүрээнд олгогдож байгаа.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн