“ЭРСДЭЛГҮЙ ЭРДЭНЭ БАГ”

Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ажлын алба “Эрсдэлгүй Эрдэнэ баг” аяныг зохион байгуулж аяны хүрээнд өнөөдөр багийн иргэдэд мэдээлэл хүргэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Өрхийн эрүүл мэндийн төв, Онцгой байдлын газар цаг үеийн болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэлээ.

Тус сургалтаар Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 4 сарын байдлаар гал түймрийн тоо, хохирол өсөх хандлагатай байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар мэдээлэл хийгдсэн юм. Иргэд иргэний үүргээ биелүүлж ойр орчимд гарсан гал түймрийг мэдээлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэдгийг мэргэжилтэн хэлж байна.

Мөн хаврын улиралд хачигт халдварт өртөх эрсдэл өндөр, ханиад томууны дэгдэлт ихэссэн үүнээс үүдэн уушигны хатгалгаа нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхэлсэн байна.

Эрдэнэ багийн хувьд 2000 өрхийн 7000 гаруй хүн амтай гэр хороолын алслагдсан баг. Хөршийн холбоод, иргэдийн оролцоо өндөр. Багаас зохион байгуулагдсан тус аянд нийт 200-д иргэн хамрагдсан байна.

print


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн