3000 ЭЭЖИЙН СҮҮН ЦАЦАЛ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Шинийн наймны билэгт сайн энэ өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын санаачлан зохион байгуулдаг 3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол Баян-Өндөр хайрханы өвөр хэсэгт өглөө 08:00 цагт эхэллээ.                             3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй сүүн цацал өргөх ёслолыг Орхон аймгийн Хот […]

“ОНЫ 9 АЛДАРТАН” ТОДОРЛОО

Орхон аймагт тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж иргэдийн мэдэх эрхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Шинэ мэдээ сониноос сар шинийн босгон дээр уламжлал болгон зохион байгуулдаг  “ОНЫ 9 АЛДАРТАН” шалгаруулалт явагдаж өнөөдөр шагналаа гардуулан өглөө.                             Өнгөрөгч онд хийсэн бүтээсэн хөдөлмөр […]

МАЛЧИН БАГ БАЙГУУЛАГДЛАА

Малчин багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж багийн ИНХ-ын дарга тэргүүлэгчид болоод багийн Засаг даргыг сонгож Малчин баг үйл ажиллагаа албан ёсоор эхлүүллээ. Баян-Өндөр суманд малчин болон малтай 602 айл өрх байдаг. Үүнээс 356 нь малчин өрх, 246 нь малтай буюу мал бүхий өрх юм. Эдгээр иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан Баян-Өндөр сум Орхон аймгийн ИТХ-ын 6-р […]

ИХ ЗАЛУУ БАГ УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШЛАА СУРТАЛЧЛАХ “ДӨРВӨН БЭРХ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Их залуу багийн ажлын алба сар шинийн баярыг угтан иргэдийнхээ дунд “дөрвөн бэрх” уралдааныг зохион байгууллаа. 2019 оны сар бүрийг онцлон өнгөрүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа Их залуу багийн ажлын алба 1-р сарыг “Ёс заншил”-ын сар болгож, сар шинийн баярыг угтан иргэдийнхээ дунд уламжлалт ёс заншил, тоглоом наадгайг илтгэсэн “Дөрвөн бэрх” уралдаант тэмцээнийг зохион байгууллаа. […]

МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Орхон аймгийн ИТХ-ын 2018.06.06 өдрийн хуралдааны 11/04  тоот тогтоолоор Малчин баг байгуулагдхаар шийдвэрлэгдсэн. Иймд Баян-Өндөр сумын малчин өрх, мал бүхий иргэдийг малчин багт шилжин орохыг анхааруулж байна. Шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ одоо оршин сууж буй багаасаа хасалт хийлгэж Орхон аймгийн иргэний бүртгэлийн газарт ирж малчин багт бүртгүүлнэ. Мэдээлэл авах утас: 70355713 70359341 БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН […]

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ПС тоглоомын газруудад хяналт шалгалт хийж ажиллалаа. 1-р сарын 15-аас 2-р сарын 1-ыг хүртэл ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, түүнчлэн пс тоглоомын газар, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээг түр зогсоох шийдвэр гарч хэрэгжилтийг ханган […]

УУРХАЙЧИН БАГТ НИЙТ 400 ГАРУЙ ААН БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ

Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр сумын Засаг даргатай хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулдаг. Уг ажлын хүрээнд Уурхайчин багийн ажлын алба өөрийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулах талаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох өдөрлөгийг зохион байгууллаа.         […]

24 ЦАГИЙН ХЯНАЛТЫН ПОСТУУД АЖИЛЛАЖ БАЙНА

Орхон аймагт африкийн гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор 1-р сарын 12-оос эхлэн Баян-Өндөр сумын Засаг даргын А/10 тоот захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор 1-р сарын 15-аас эхлэн Булган, Жаргалантын чиглэлд 1, 2-р пост буюу 24 цагийн хяналтын цэг ажиллуулж хяналт шалгалтыг хийж иргэдэд анхааруулга, санамжыг хүргүүлэн ажиллаж байна. Хот […]

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 1-р сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай түр зогсоохоор шийдвэрлэлээ. Уг захирамжинд Орхон аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, 2019 оны 2 дугаар долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн 17,8 хувийг эзлэж байгаа тул өвчний тархалтыг бууруулах, […]

МАЛЫН ГАЛЗУУ ӨВЧИН ИЛЭРСЭН БҮСЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

Малын галзуу өвчин илэрсэн бүс нутгийн 4 айлын 10 нохой, 1 адууг устгалд оруулж ариутгал халдваргүйжилтийг хийж гүйцэтгэлээ. 2019 оны 01-р сарын 6-7нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Алагийн даваа” гэх газар өвөлжиж байгаа Дэнж багийн иргэн Д.Пүрэв-Эрдэнийн хотонд нохой хүнд халдсан гэх мэдээ ирсэний дагуу Баян-Өндөр сум, Жаргалант сумын МЭҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллалаа. […]