Мэдээ


Мэргэжилтэнд ирсэн өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж хэвшлээ

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны V хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцсэн бөгөөд Баян-Өндөр сумын ЗДТГ-т иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэлтэй танилцаж хэлэлцэх асуудал байлаа. Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар хуралдаанд танилцууллаа. 2018 онд сумын хэмжээнд нийт 18311 өргөдөл […]

НИЙТИЙГ ХАМАРСАН ТҮР АЖЛЫН БАЙРАНД 290 ИРГЭН ХАМРАГДАНА

Гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрийн гуу жалга, далан шуудууд хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдаж орчны бохирдолыг үүсгэдэг. Иймд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас багуудын ажлын алба, Хот тохижуулах газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран нийтийг хамарсан түр ажлын байрыг бий болгож багийн нутаг дэвсгэрт хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан нийт 1640 метр куб талбайн цэвэрлэгээ хийгдэхээр […]

4-Р САРЫН 5НД ХОТЫН ТӨВИЙН 7 БАГТ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЭНЭ

Баян-Өндөр сум, Хот Тохижуулах Газар, багуудын ажлын алба хамтран нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулж байна. Хотын төвийн 7 баг 4-р сарын 5-ны өдөр их цэвэрлэгээг хийх бөгөөд Хог хаягдлын тухай хуулийн 10.2.6 /Нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох/ үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр хамрагдана уу. Орчны цэвэрлэгээнээс гадна […]

Говил багийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ

Баян-Өндөр сумын Говил багийн иргэдэд бүтэн сарын турш үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийгдэнэ. Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, сувилахуйн албанаас дэлхийн эмч нарын өдөр, олон улсын сувилагчдийн өдрийг угтаж “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” 1 сарын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт Говил багийн Эгшиглэн соёлын төвд болж Баян-Өндөр сумын […]

НИЙГМИЙН АЖИЛТНУУД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дэлхийн нийгмийн хамгааллын өдрийг тохиолдуулан Баян-Өндөр сумын 22 багийн нийгмийн ажилчдын санаачилгаар “Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе” уриан дор иргэдэд хууль сурталчлах, эерэг хандлага төлөвшүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг сурталчлан таниулах зорилготой өдөрлөгийг  А.Амарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр ниймийн ажилчдын хийж хэрэгжүүлдэг ажлын чиг үүрэг, үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, шаардлагатай бол тусламж […]

“АРХИ ТАМХИНААС ЯГ ОДОО ТАТГАЛЗЪЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Баян-Өндөр сумын Согоот багийн ажлын албанаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “АРХИ ТАМХИНААС ЯГ ОДОО ТАТГАЛЗЪЯ” нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын гол зорилго нь архи тамхины хор уршгаас урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагавруудыг нийтэд таниулах,  мөн ааруул цагаан идээний ач тусыг сурталчилах, идэвхитэй хөдөлгөөн эрүүл байх үндэс болдог зэрэг мэдээллээр нийгэмд эерэг хандлагыг […]

ХОТЫН ДОТОРХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ КОНДУКТРУУДАД СУРГАЛТ ОРЛОО

Орхон аймгийн хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч, кондукторуудад Орхон аймгийн Авто Тээврийн Төвөөс сургалтыг зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь нийтийн тээвэрт ажиллаж байгаа жолооч кондукторуудын зан харилцааны асуудал, ёс зүйг дээшлүүлэх, тэдний үйлчилгээний чанар стандартыг сайжруулах зорилготой ажээ. Уг сургалтыг улиралд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус сургалтын үеэр Баян-Өндөр […]

СУМЫН ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААН БОЛЛОО

Баян-Өндөр сумын Засаг даргын нэрэмжит залуучуудын аварга шалгаруулах, сумын цол олгох үндэсний бөхийн барилдаан амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг барилдааныг цэргийн баярыг угтан 3-р сард зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа юм. Барилдаан тойргоор явагдсан бөгөөд нийт 35 залуу бөх 3 зоонд орж барилдсанаас зооноос гарсан шигшээ 9 […]

Иргэдэд ундны савны хэрэглээний талаар сургалт явууллаа

Дэлхийн ойн өдөр болон усны өдрүүд 3-р сарын 21, 22-ны өдрүүдэд тохиодог. Тус өдрүүдийг тохиолдуулан Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Сэлэнгэ голын сав газрын захиргаатай хамтран гэр хорооллын иргэдэд сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ундны савны хэрэглээ, эрүүл ахуй, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хашаандаа мод […]

“ИРГЭН ТӨВТЭЙ – БАЯНЦАГААН БАГ” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын засгийн газраас 2019 оныг иргэн төвтөй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ажлын албанаас “Иргэн төвтэй- Баянцагаан баг” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар болж өнөөдөр нээлтээ хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд сар бүр хоёроос гурван төрийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд тухайн байгууллагын мэргэжилтнүүдээс 7-10 хоногийн хугацаанд Баянцагаан багийн ажлын албан дээр байрлаж […]