Мэдээ


“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ИРГЭД ЦАС МӨС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ОРОЛЦЛОО

Баян-Өндөр сумын 20 багийн нутаг дэвсгэрт нийт 96м куб нийтийн эзэмшлийн зам талбай гуу жалгын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх ажил энэ сарын 13, 14-ны өдрүүдэд хийгдэж дууслаа.             Өвлийн улирал эхэлж цас ихээр орсонтой  холбогдуулан хотын төв болон гэр хорооллын багийн нутаг дэвсгэрийн явган хүний зам мөсөн бүрхүүл тогтсоноос […]

МАЛ ТЭЖЭЭВЭР АМЬТАН, ХАШАА ХУДГИЙН ТООЛЛОГО ХИЙГДЭЖ БАЙНА

2018 оны 12-р сарын 07-ны өдрөөс эхлэн мал тэжээвэр амьтан, хашаа худгийн жилийн эцсийн тооллого орон даяар эхэлсэн. Баян-Өндөр сумын хувьд хөдөөгийн 7 чиглэлд болон төвийн 14 багт мал тооллогын ажлыг амжилттай явагдаж байна. 12-р сарын 17-ны өдрийн байдлаар Мал тэжээвэр амьтдын урьдчилсан дүнг танилцуулбал: Нийт 37217 толгой малын  тэмээ-11, адуу-3812, үхэр-7226, хонь-15747, ямаа-10421 бөгөөд […]

“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Орхон аймаг Баян-Өндөр сумын зургаан багт “Гамшигт тэсвэртэй хот” төсөл хэрэгжихээр болж энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн уг төсөлд Орхон аймгийн төрийн 4 байгууллага, Баян-Өндөр сумын байгалийн элдэв гамшигт өртөмтгий 6 баг болох Эрдэнэ, Уртын гол, Яргуйт, Даваат, Говил, Цагаанчулуут […]

БАГУУДЫН АЖЛЫН АЛБА ХБИ-ИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАЖ ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 12-р сарын 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан  Баян-Өндөр сумын  21 багийн ажлын алба багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагууд болон төр захиргааны байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үеэр Орхон аймгийн музей багуудын ажлын албатай хамтран ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ […]

БАЯН-ӨНДӨР СУМЫН СОЁЛЫН ТӨВҮҮД ӨНГӨРӨГЧ ДОЛОО ХОНОГТ

Баян-Өндөр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 4 соёлын төв байдаг. Иргэдийн соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулдаг эдгээр соёлын төвүүд нь улс, бүсээс зохион байгуулагддаг соёлын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн билээ. Өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн соёлын төвүүдийн онцлох мэдээллээс хүргэвэл: Соёл спортын хэмнэл төв: Монгол улсын бүжгийн спортын 4-р их наадмын 10-н […]

ХАЛДВАРЛАЛТЫН ТӨВШИН ИХЭСЧЭЭ

Баян-Өндөр сум нь  хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүнсний баталгаат байдлыг хангах талаар томоохон алхмыг хийж, малаас хүнд дамжин халдварладаг, нийгэм эдийн засгийн хор хохирол өндөртэй архаг халдварт “үхрийн Бруцеллёз” өвчнийг илрүүлэх цус авах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус ажлыг ОНХС-ийн төсвөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд үхэр сүргийн тодорхой хэсгийг хамруулах зардлыг тооцоолон […]

ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС ҮҮССЭН ЭВДРЭЛ ГЭМТЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Өнгөрөгч 7 хоног буюу 11-р сарын 25-ны өдөр цаг уурын байдал ширүүсэж 14:20 цагаас эхлэн шороон шуурга шуурч салхины хурд 9-16м\сек, 17:00-20:00 цаг хүртэл шуурганы хүч 12-20м\сек хүрч хүчтэй шороон шуурга шуурсан. Байгалийн энэхүү үзэгдлийн улмаас Баян-Өндөр сумын өвсний нөөцийн блокн хашаа нурсан,  дээврийн төмөр хууларсан бөгөөд хохирлын хэмжээ одоогоор 6,7сая төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн “H” блокийн 8 ширхэг дээвэр салхинд хууларсан гэмтэл гарсан нь одоогоор […]

УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

Анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар улс тунхагласны ойн баярт зориулсан үндэсний бөхийн  барилдаан аймгийн биеийн тамир спортын газрын “Б” зааланд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын дэд бүтэц хот байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн С.Ганцогт нар оролцлоо.   […]

16 НАСТНУУД ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Анхдугаар үндсэн хууль батлагдсаны  94 жилийн ойн баярын хүрээнд Орхон аймгийн 16 настнуудын  “Монгол улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ аймгийн Хүүхэд залуучуудын ордонд болж өнгөрлөө. Монголын залуучуудын холбооны санаачилгаар 2002 оноос эхлэн Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж ирсэн иргэний андгай өргөх ёслол энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ.  Орхон […]