Яргуйт


Image

Яргуйт баг нь Орхон аймгийн ИТХ-ын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит 9-р хуралдаанаас 78 гудамж, 1050 өрх, 3326 хүн амыг Их залуу багаас хуваан хувиарлан Яргуйт баг нэртэйгээр 01 тоот тогтоолын хүрээнд байгуулагдсан. Багийн нутаг дэвсгэр нь 739,94 га талбайтай гэр хороололын баруун талын баг бөгөөд хотын төвөөс 8-10км алслагдсан .

2021 он  тус баг нь:      - Хүн ам  6306  Өрх 1813

                                       - Хүн ам зүйн ачаалал-  61.8                                         

                                       - Хүйсийн харьцаа  эм- 49,38     эр-50.62  

                                                  - 18 хүртлэх насны   2330  хүүхэд,

                                                  - 55-с дээш насны 771 ахмад, 

                                                   -  Хүүхдийн ачаалал   54.1

                                                    -  Ахмад насны ачаалал  7.8

                                                    -  Гэрт   623   Байшинд 1190                         

Нутаг дэвсгэрийн хэмжээнд - 21 аж ахуйн нэгж, хувийн хэвшилийн “Солонго цэцэрлэг, Яргуй эко цэцэрлэг, ӨЭМТ Энхжих Мандирваа” өрхийн эрүүл мэндийн төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Яргуйт баг нь зүүн талаараа Их-Залуу багтай,  урд талаараа Уртын гол ,Эрдэнэ багуудтай, баруун, урд баруун талаараа Булган аймгийн Орхон сумын Халиун багтай, баруун хойд талаараа Булган аймгийн Бугт сумантай хил залган  оршдог.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх