Үйл ажиллагааны ил тод байдал


Image

Боловсролын зээлийн санд хамрагдах хүсэлтэй оюутан залуус нь Монгол Улсын Засгийн  газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаар тогтоол-ын дагуу шаардагдах материалыг бүрдүүлнэ. 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Тав.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчийн бүрдүүлэх материал

5.1.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагч нь суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагадаа хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлж өгнө:

      5.1.1.иргэний үнэмлэхийн хуулбар;

      5.1.2.тэтгэлэг хүссэн өргөдөл;

      5.1.3.элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч);

      5.1.4.сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;

      5.1.5.дээд боловсролын мэдээллийн системийн бүртгэлтэй байх;

      5.1.6.тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан  жагсаалт;

      5.1.7.төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;

      5.1.8.энэ журмын 4.3-т заасан тусламжид хамрагдах бол суралцагчийн ирээдүйн зорилго, нийгэмд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлж бичсэн эссэ;

      5.1.9.багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх удирдамж, гэрээ, нотлох баримт;

      5.1.10.энэ журмын 4.2.5-д заасан тусламжид хамрагдах бол Зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан  жишиг тарифаар төлсөн оюутны өвлийн амралтын 2 талын зардлын баримтын эх хувь;

      5.1.11.бусад холбогдох баримт бичиг.

5.2.Энэ журамд заасан санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхдээ мөн журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолтыг үндэслэнэ.

5.3.Суралцагч бүрдүүлэх материалыг цаасан болон цахим хэлбэрээр өгч болох бөгөөд цаасан болон цахим хэлбэрээр өгөх материалын жагсаалтыг Ажлын албаны захирал батална.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Тав.Оюутны хөгжлийн зээл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

5.1.Хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгө буюу оюутны хөгжлийн зээлийг дараахь нөхцөлөөр олгоно:

      5.1.1.зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил, боловсролын түвшин, хөтөлбөр болон сургууль тус бүрээр зээлдэгчийн хүсэлтийг харгалзан жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;

      5.1.2.оюутны хөгжлийн зээлийг хөгжлийн тэргүүлэгч мэргэжлийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноотой, бакалаврын хөтөлбөрт анх удаа суралцаж байгаа оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй байна;

      5.1.3.дээд боловсролын сургалтын байгууллага нь шаардлага хангасан суралцагчийн холбогдох баримт бичгийг хянаж, зээл авах хүсэлтээ хичээлийн улирал бүр сангийн Ажлын албанд хүргүүлнэ;

      5.1.4.сан нь суралцагчид хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний зээлийг суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно;

      5.1.5.сангаас санхүүгийн дэмжлэг авсан суралцагч гэрээнд заасан хугацаанд багтаан эргэн төлсөн нөхцөлд зээлд дахин хамрагдаж болно.

5.2.Хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгө буюу оюутны хөгжлийн зээлд хамрагдах суралцагчид хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлж ирүүлнэ:

      5.2.1.иргэний үнэмлэхийн хуулбар;

      5.2.2.зээл хүссэн өргөдөл;

      5.2.3.элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);

      5.2.4.сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;

      5.2.5.дээд боловсролын мэдээллийн системийн бүртгэлтэй байх;

      5.2.6.тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан  жагсаалт;

      5.2.7.төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;

      5.2.8.суралцагчийн ирээдүйн зорилго, нийгэмд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлж бичсэн эссэ.

5.3.Сангаас дараахь тохиолдолд оюутны хөгжлийн зээл олгохгүй:

      5.3.1.сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

      5.3.2.зээл авахдаа хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх