Засаг даргын Тамгын газар


Image

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн албаны ёс зүйг эрхэмлэн дээдэлж, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, ил тод, түргэн шуурхай хүргэх эрхэм зорилготой ажиллаж байна. 2019 оны байдлаар 118 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд үүнээс Төрийн захиргааны 43 албан хаагч, Улс төрийн 24, үйлчилгээний 52 албан хаагчийн орон тоотойгоор иргэдэд төрийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Үйлчилгээний чанар түвшинг сайжруулахад анхаарч албан хаагчдаа ажлын байрны чиг үүргийн дагуу туршлага судлах, суралцах боломжоор бүрэн хангаж ажилладаг бөгөөд ажилчдын харилцаа хандлага, хувь хүний хөгжил, чиглүүлэх сургалт семинарт шат дараатай суралцууллаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, ил тод түргэн шуурхай хүргэх, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн санал бодлыг хүлээн авч богино хугацаанд шуурхай шийдвэрлэдэг байх зорилгоор “Цахим сум” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд мэдээ мэдээлэл, санал хүсэлт, өргөдөл гомдлоо цахимаар шийдвэрлүүлж цааснаас татгалзаж цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болох юм. Энэ үүднээс манай хамт олон захиргааны II байр буюу Баян-Өндөр сумын ЗДТГ-ын нэг давхарт цахим системийг байрлуулсан.

 Баян-өндөр сумын ЗДТГ-ын өргөдөл гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх дундаж хугацаа нь 14 хоног буюу мэргэжилтэнд ирсэн өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж хэвшсэн.

 Баян-Өндөр сумын архив буюу удирдлагын баримт бичгийг 100 хувь цахимжуулах ажлыг хийж байна. Сумын Засаг даргын Тамгын газарт нийт 29 нэр төрлийн баримт бичгийн архив байдаг бөгөөд хадгалалт хамгаалалтыг сайжруулж, хуулийн нэршлээр 70 жил хадгалах, байнга хадгалах, түр хадгалах ангилах, төрөлжүүлэх ажлыг хийж бүрэн цахимжууллаа. 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх