Цаг үеийн мэдээлэл


Image

Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ж.Энхсайхан Рашаант багт ажиллалаа. Тус багт 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4, аймгийн хөрөнгө оруулалтаар 3, ОНХС-ийн хөрөнгөөр 2 буюу нийт 1,5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийгдэж байна. Энэ онд Рашаант багийг төвийн нэгдсэн шугамтай холбох ажлыг хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс ирэх 7 хоногт ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ. Тус багт ОНХС-ийн хөрөнгөөр гэрэлтүүлэгийн болон сайжруулсан шороон замын ажлыг тус тус гүйцэтгээд байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх