Цаг үеийн мэдээлэл


Image

УИХ-ын гишүүн Д.Батлут Баян-Өндөр сумын ЗДТГ-т ажиллалаа. Тэрээр өөрт нь хандаж иргэдээс ирүүлсэн хүсэлтийг Боловсрол шинжлэх ухааны газар, Хот тохижуулах газрын удирдлагууд болон Баян-Өндөр сумын Засаг даргад уламжилсан ба зарим асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрээд байна

Үүнд:

1. Боловсролын байгууллагын зарим ажилтнуудын цалингийн зөрүү, урамшуулал олгогдохгүй байгаа. Цалин урамшуулал нь дүрэм, журам боловсруулах асуудлаас үүдэж олгогдохгүй удааширсан байсан нь 10-р сард багтаан олгогдоно гэв.

2. Багш нарт үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулахдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг бага хувиар үнэлсэн. Энэ талаараа багш нарыг мэдээллээр хангана гэж Боловсролын шинжлэх ухааны газрын дарга хэллээ.

3. 3-р сургуулийг буулгахаар болсонтой холбоотойгоор хүүхдүүдийг Хийморь төвийн байранд хичээллүүлж буй. Хүүхдүүд сургуульдаа явдаг зай холдсон. Иймд ойрын үед 3-р сургууль руу сурагчдын автобус явуулах шийдэлд хүрлээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх