Цаг үеийн мэдээлэл


Image

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Баян-Өндөр сум, Хот тохижуулах газар хамтран “Соёлоороо ялгаръя” уриан дор хөршийн холбоодын ахлагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд Баян-Өндөр сумын 21 баг тус бүрээс 50, нийт 1050 иргэн хамруулах ба ирэх сард сургалтанд хамрагдсан иргэдийн дунд хөршийн холбоодын үр дүнгийн уулзалтыг зохион байгуулах ажээ.

Тус сургалтыг Шинэ сэргэлтийн бодлого, аймгийн Засаг даргын үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр, хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Уг сургалтанд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ОНХС-ийн хөрөнгөөр хийж бгаа ажлын талаарх мэдээллийг хөршийн холбоодын ахлагч нарт өгч, сонирхсон асуултанд хариулан хамтран ажиллалаа.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх