Image

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх” журам батлагдаж, хүнсний болон үрийн улаанбуудай, 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгогдохоор тусгагдсан.

Үүнтэй холбоотой Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн салбарын мэдээ, мэдээллийг нэгдсэн цахим бүртгэлд оруулах, мөнгөн урамшууллын материалыг цахимаар бүрдүүлэн олгох зорилгоор plant.mofa.gov.mn цахим системд бүртгэх сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтанд Орхон аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар, Баян-Өндөр сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, Баян-Өндөр сумын 22 багийн тариаланч 89 иргэн хамрагдаж оролцлоо.

ЖИЧ: Хүнсний болон үрийн улаан буудай, 10 төрлийн хүнсний ногоонд 1тн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Урамшууллын материалыг 2022 оны 9-р сараас цахимаар хүлээн авах тул бүртгэлдээ идэвхитэй хамрагдаарай.

Сургагч багш: ХХААХҮЯ-ны Судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Урангоо

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх