Цаг үеийн мэдээлэл


Image

Баян-Өндөр сумын ЗДТГ-аас сумын хэмжээнд 26 багт үйл ажиллагаа явуулж байгаа 1000 орчим ААНБ-уудтай 2023 оны хариуцлагын Гурвалсан гэрээг байгуулж эхэллээ. Уг гэрээнд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх эрх, үүргийг тусгасан байдаг. Энэ удаагийн гэрээ байгуулах үйл ажиллагааг ААНБ-уудтай уулзалт байдлаар зохион байгуулж байгаа нь өмнөх жилүүдээс онцлог болж байна. Уулзалтын үеэр 2023 оноос хэрэгжиж эхэлж буй шинэчлэгдсэн хуулийн найруулгуудын талаар ерөнхий мэдээллийг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өгсөн ба Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Статистикийн хэлтэс, Хот тохижуулах газрын мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгч, асуултанд хариулан ажиллалаа. Гэрээ байгуулах үйл ажиллагаа 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх