Цаг үеийн мэдээлэл


Image

"Эрдэнэтийн мисс 2023" тэмцээний оролцогч О.Анужингийн хүсэлтээр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн өнөөдөр түүнийг хүлээн авч уулзлаа. Тэрээр сайхан ирээдүйн төлөө хөдөлмөрлөж яваа үе тэнгийн нэгэндээ туслах зорилгоор уг уулзалтанд ирсэн гэдгээ илэрхийллээ. Говил багийн иргэн 17 настай иргэн Г нь МСҮТ-ийг төгссөн, мэргэжлээрээ ажиллаж аав, ээж 0,7-11 насны 4 дүүгээ тэжээдэг бөгөөд тогтсон ажилгүйн улмаас өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрдэг аж. Тиймээс амьдралын төлөө зүтгэж яваа түүнд туслахын тулд ийнхүү санаачилга гаргаж, ээлжинд гэрийнх нь тог цахилгааны асуудлыг шийдвэрлэх, байнгын тогтмол ажилтай болгох зорилго тавьж байгаагаа илэрхийллээ. Засаг дарга Б.Баасансүрэн уг санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн ба цаашид энэ мэт нийгэмд чиглэсэн сайн сайхан үйлсэд дуу хоолойгоо нэгтгэж явахыг хүсч амжилт хүслээ.

Анужин Оюунбилэг

#ЭрдэнэтийнМисс2023

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх