УИХ-ын гишүүн Дамбын Батлутын санаачилгаар Орхон аймагт өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг ажлын үргэлжлэл болгон Шинжлэх ухаан технологийн парктай хамтран өрхийн бичил бизнес эрхлэгчдэд өөрийн гэсэн бизнестэй болоход бодит дэмжлэг болгон оёдлын машин болон 3 үйлдэлт хэрээсний машиныг гардуулан өгсөн. Мөн Баян-Өндөр сумын хэсгийн ахлагч нарт дэмжлэг болгох зорилгоор 6*20 метрийн хэмжээтэй 2 хүлэмжийг гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх